2026.09.14 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Нийгмийн түншлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт Монголын Үйлдвэрчний эвлэлийн өдөрлөгийн нээлтэд /2026.09.14/ оролцож, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл, түүнийг дагасан есөн шийдвэр, бодлогоо танилцууллаа. 

 Ерөнхий сайд суурь тэтгэврийг 2026.11.01-нээс олгоно. 769,000 төгрөгийн тэтгэвэр 1,000,000 болно. Дунджаар тэтгэвэр 380,000 төгрөгөөр нэмэгдэнэ. Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй. Төсвийн тодотголоор эрчим хүчний салбарт 200 тэрбум хуваарилсан, 50 хувийг нь засвар шинэчлэлд, 100 тэрбумыг нь татаас хэлбэрээр олгоно. ТӨК-иудаас ногдол ашиг 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж иргэдийн тэтгэвэр, цалин нэмж, ард түмнийхээ ахуй амьдралд нэмэр болъё гэж зорьж байна. Хэрвээ үүнийг төсөвт тавихгүй бол ТӨК-иудын ТУЗ-өөр дамжин зах зээлд нийлүүлэгдэх байсан гэдгийг тодотгов. 2026 оны төсвийн тодотголоор төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсийг 50 хувь нэмнэ.

Ипотекийн зээлийн хөтөлбөрт 16,000 өрхийг хамруулна. Дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэдийн цалин, тэтгэвэр нэмэх, ипотек орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна. Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн хэн бүрийг дэмжих нь Засгийн газрын гол бодлого. Монголчууд 17 жилийн хугацаанд Оюу толгойгоос нэг ч удаа ногдол ашиг аваагүй. Засгийн газар Оюу толгойгоос ногдол ашиг авахыг албан ёсоор баталгаажуулсан. Ногдол ашгийг гурван их наядаар төлөвлөж байна гэлээ.  

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогыг зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, цаашид ч цалин хөлс нэмэх хэрэгцээ шаардлага бий гэлээ. Мөн бүс бүрд төрөлжсөн ахлах сургууль байгуулах, Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх, орон сууцжуулалтын бодлого зэргийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.



Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монгол Улс, ОХУ-ын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт улаанбаатар хотноо болж байна
21 мин өмнө 3
Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
39 мин өмнө 42
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
58 мин өмнө 5
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
1 цагийн өмнө 6
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
1 цагийн өмнө 9
Энэ 7 хоногт цахилгаан хязгаарлах хуваарь
1 цагийн өмнө 42
2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ESSE, MEVIUS, CASTER ЗЭРЭГ ТАМХИНУУД МОНГОЛ УЛСАД ХУДАЛДААЛАГДАХГҮЙ
2 цагийн өмнө 52
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо
2 цагийн өмнө 11
БНСУ, АНУ хооронд Ормузын хоолойн асуудлаар өндөр түвшний батлан хамгаалахын хэлэлцээ хийнэ
3 цагийн өмнө 39
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
3 цагийн өмнө 7
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
3 цагийн өмнө 8
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
3 цагийн өмнө 43
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
3 цагийн өмнө 7
11 тэрбум воны хөрөнгө оруулалтаар БНСУ-аас Монгол Улсын хаягжилтын системийг шинэчлэх төсөл хэрэгжүүлж байна
3 цагийн өмнө 45
Үхрийн цул мах 35700 төгрөгийн үнэтэй байна
3 цагийн өмнө 48
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг 20 саяар худалдаж авна гэж, иргэдээс урьдчилгаа мөнгө авч залилжээ
4 цагийн өмнө 9
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
4 цагийн өмнө 13
Арьс, ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
4 цагийн өмнө 13
Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна
4 цагийн өмнө 40
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
5 цагийн өмнө 9
1 / 1