Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 37 дугаар хуралдаан 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэв.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоо, Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан тухай комиссын тайлантай танилцаж, нэр дэвшүүллээ.
Зөвлөлийн гишүүд нэр дэвшигчдэд Төрийн албаны тухай хууль, өөрийн албан тушаалд хамаарах хууль, журмыг баримталж, ёс зүйт, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгов.
Сангийн яам, Эрчим хүчний яам, Баян-Өлгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын удирдах албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий шалгалтын комиссыг байгууллаа.
Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг Төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцуулахаар ирүүлсэн 1 иргэний хүсэлтийг баталгаажуулж дүйцүүлэн тооцов.
Төрийн жинхэнэ албанд томилох үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын ажлын хэсгийн 1 тайлантай танилцаж, зохих шийдвэрийг гаргав.
Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг эс зөвшөөрч гаргасан 1 иргэний гомдлоор үүссэн маргаан хянан шалгах комиссын дүгнэлттэй танилцаж, маргаан бүхий актыг хүчингүйд тооцов.
Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн талаар гаргасан 5 гомдлоор маргаан үүсгэв.