Засгийн газрын хуралдаанаар энэ онд цалин нэмэгдээгүй соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт хэмжил зүй зэрэг төрийн мэргэжлийн үйлчилгээний болон жолооч, манаач, цахилгаанчин зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэн тогтоосон.
Энэ хүрээнд эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, спорт болон төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 2025 оны түвшинтэй харьцуулахад 50 хувиар нэмэгдүүлж, 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх юм.
Ингэснээр Соёл, урлаг, спортын салбарын 5,707 албан хаагчийн цалин дунджаар 477.0-903.0 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Ирэх оны хувьд төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг 2027 оны 2 дугаар улирлаас 20 хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгаад байна.
