2026.10.30 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван өнөөдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын гаалийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын гаалийн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж, хоёр улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 онд 32 сая ам.долларт хүрч, өмнөх онтой харьцуулахад гурав дахин өсчээ.

Монгол Улсаас Узбекстан Улсруу голчлон малын мах экспортолдог бол Монгол Улсад Узбекстанаас хүнсний бүтээгдэхүүн, жимс, самар зэргийг голлон импортолж байна.

Талууд хоёр улсын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулах асуудлыг хэлэлцэж, уг хэлэлцээрийн төслийг боловсруулах, цаашид байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.

Мөн гаалийн мэдээлэл, туршлага солилцох, худалдааг хөнгөвчлөх, гаалийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд хоёр улсын гаалийн байгууллагын хамтын ажиллагааны цаашдын үндсэн чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр идэвхтэй ажиллахаар тохиролцов.

Монгол Улсын Гаалийн ерөнхий газар нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гаалийн байгууллагатай харилцан ашигтай, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг гаалийн салбарын хүрээнд дэмжин ажиллах юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
11 мин өмнө 0
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
25 мин өмнө 3
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
55 мин өмнө 43
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
57 мин өмнө 6
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
59 мин өмнө 7
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
1 цагийн өмнө 7
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
1 цагийн өмнө 43
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
1 цагийн өмнө 7
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
2 цагийн өмнө 48
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2 цагийн өмнө 58
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
3 цагийн өмнө 51
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
3 цагийн өмнө 14
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
3 цагийн өмнө 55
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
4 цагийн өмнө 52
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
4 цагийн өмнө 18
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
4 цагийн өмнө 21
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...
5 цагийн өмнө 57
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
5 цагийн өмнө 54
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
5 цагийн өмнө 58
ЕБС-ийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна
6 цагийн өмнө 19
1 / 1