2026.10.31 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно

Ерөнхий боловсролын сургуулийн 6–12 дугаар ангийн сурагчид шинжлэх ухааны мэдлэгээ зөвхөн онолын түвшинд эзэмших бус, туршилт, судалгаа хийж, бодит үр дүнд хүрэх замаар суралцах нь чухал юм. Олон улсын жишгээр энэ насны сурагчид сургалтын явцдаа шинжлэх ухааны олон төрлийн туршилт, судалгааг бие даан болон багаар гүйцэтгэх шаардлагатай байдаг. Гэвч Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад туршилт, судалгааны ажлын тоо, хүртээмж хангалтгүй, сургалтын хэрэглэгдэхүүн болон практик дадлага хийх орчин харилцан адилгүй байна.

Иймд сурагчдын шинжлэх ухааны мэдлэг, практик ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор GERLAB Engineering Workshop-той хамтран 6–12 дугаар ангийн сурагчдад зориулсан шинжлэх ухааны 240 орчим туршилт, судалгааны контентын сан, гарын авлага боловсруулж, төрөлжсөн ахлах сургуулиудад хүргэхээр ажиллаж байна.

Эхний ээлжид нийт 35 төрөлжсөн ахлах сургуульд уг контентын санг бүрдүүлж, сургалтын үйл ажиллагаанд ашиглуулах зорилт тавьж байна.

GERLAB нь дижитал үйлдвэрлэл, инженерчлэл, 3D хэвлэл, электроник, загварчлал, туршилтын үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг инженерийн лаборатори юм. Сурагч, оюутан, судлаачдад шинжлэх ухаан, технологийн мэдлэгээ бодит бүтээл, туршилтаар хэрэгжүүлэх боломж бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сурагчид:

  • Шинжлэх ухааны онолын мэдлэгээ туршилтаар баталгаажуулах
  • Асуудал дэвшүүлэх, таамаглал гаргах, туршилт хийх, үр дүнгээ боловсруулах чадварт суралцах
  • Багаар ажиллах, бие даан судалгаа хийх, бүтээлчээр сэтгэх ур чадвараа хөгжүүлэх
  • Инженерчлэл, технологи, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр сонирхол, мэргэжлийн баримжаагаа тодорхойлох
  • Өөрийн санааг бодит бүтээгдэхүүн, шийдэл болгон хөгжүүлэх анхан шатны дадлага эзэмших боломжтой.
  • Шинжлэх ухааны боловсролыг зөвхөн сурах бичгийн мэдлэгээр хязгаарлахгүй, хүүхэд бүр туршиж, бүтээж, судалж сурах нөхцөлийг бүрдүүлэх нь ирээдүйн инженер, эрдэмтэн, зохион бүтээгчдийг бэлтгэх суурь юм.


Сэтгэгдэл 0
0/1000
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 114
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 32
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-10-30 28
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2026-10-30 64
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2026-10-30 70
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
2026-10-30 25
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-10-30 31
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2026-10-30 65
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
2026-10-30 27
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
2026-10-30 25
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
2026-10-30 26
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
2026-10-30 63
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
2026-10-30 59
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
2026-10-30 69
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-10-30 72
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
2026-10-30 67
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
2026-10-30 30
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
2026-10-30 72
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
2026-10-30 83
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
2026-10-30 31
1 / 1