“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Бүгд Найрамдах Солонгос Улсын Төмөр замын ахлах сургуулийн захирал Квак Юн Сам нар (2026.10.20) хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.
БНСУ-ын Төмөр замын ахлах сургууль (Korea Railroad High School) нь төмөр замын тээврийн үйл ажиллагаа, хөдлөх бүрэлдэхүүний механик, цахилгаан болон дохиоллын системийн чиглэлээр мэргэшсэн боловсролын байгууллага аж.
Санамж бичгийн хүрээнд талууд төмөр замын салбарын мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр мэдлэг, туршлага солилцох, суралцагчдын солилцоог хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, суралцагчдын цаашдын мэргэжил сонголт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

