2026.10.28 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр (2026.10.28) хоёр асуудал хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Жаргалан, С.Эрдэнэбат, Б.Мөнхсоёл, Б.Заяабал, Р.Батболд, Ц.Баатархүү, Л.Соронзонболд, О.Батнайрамдал, Р.Сэддорж, М.Энхцэцэг, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Б.Уянга, Г.Очирбат, Л.Энх-Амгалан, Г.Лувсанжамц, А.Ундраа, Г.Уянгахишиг нар хүрэлцэн ирж, 59.4 хувийн ирц бүрдэв. Дэгийн дагуу ирц болон товыг хуралдаан даргалагч Б.Заяабал танилцуулсан.

a1734ecdc4954f07a028e437f77a97d9

Хуралдаанаар Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Энэхүү анхдагч хуулийн төслийг Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн талаар УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин танилцууллаа. Өгөгдөл нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, хиймэл оюуны хөгжлийн болон стратегийн чухал нөөцөд тооцогдож буй өнөө цагт энэ чиглэлийн эдийн засгийн эргэлт бий болж, эрэлт хэрэгцээ улам бүр өсөх хандлагатайг онцоллоо.

Дэлхий нийтийн жишгээр улс орнууд эрх зүйн орчноо бүрдүүлж ирсэнчлэн манай улс дата өгөгдлийн хөрөнгө оруулалтын нээлттэй загварыг бий болгож, хөгжлийн баримт бичигт тусгасан зорилго, зорилттой уялдуулан анхдагч хуулийн төслийн боловсруулсэн гэв. Сайд илтгэхдээ, юуны түрүүнд халдашгүй байдлыг хамгаалах, өгөгдлийн чанар, ангилал, уялдааг томьёолох, дотоодын дата төв, үүлэн дэд бүтцийг тэлэх, Монгол Улсыг гадны технологи хэрэглэгч бус, өгөгдөл боловсруулдаг, хиймэл оюуны тооцооллын хүчин чадал экспортолдог орон болгох зорилт тавьсан гэсэн юм. Тиймээс эрчим хүч, сүлжээ, эрх зүйн бие даасан байдлыг нэгэн зэрэг хангах «Sovereign by Design» бодлогыг хуулийн төсөлд тусгажээ.

Өгөгдлийн тухай хуулийн төсөл нь зургаан бүлэг, 25 зүйлтэй, өгөгдлийг үүсгэхээс эхлээд устгах хүртэл 11 үе шат бүрийг эрх зүйн хүрээнд иж бүрэн зохицуулахаар төлөвлөөд буй. Төрийн анхдагч мэдээллийн санг давхардуулахгүйгээр нэгдсэн каталог, мета өгөгдөл, систем хоорондын холболтод суурилсан төрийн их өгөгдлийн дэд бүтцийг бүрдүүлж, өгөгдөлд хандсан үйлдлийг бүртгэхээр зохицуулсан гэлээ. Төрийн их өгөгдлийг “нээлттэй”, “хязгаарлалттай”, “хаалттай”, “нөхцөлт хандалттай” гэж ангилан хандалтын эрх олгохоор, өгөгдлийг “нээлттэй”, “судалгааны”, “хязгаарлагдмал”, “арилжааны”, “нийтийн ашиг сонирхлын” хэмээн тав ангилж, лицензээр ашиглуулахөөр төлөвлөжээ. Өгөгдлийн эзэн өөрт хамаарах, өөрийн үйл ажиллагааны явцад үүссэн өгөгдлөө үнэ төлбөргүй авах, хүсэлтээрээ техникийн боломжтой үед өөр үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлэх эрхийг тусгасан.

Харин гадаадын этгээдийн дата төвийн дэд бүтцийн хүсэлтийг нэг цонхоор зохион байгуулж, үр ашгаас хуваалцах гэрээ байгуулна. Ногоон дата төвийн сүлжээний холболт, илүүдэл эрчим хүчний худалдан авалт, зээлийн дэмжлэгийг холбогдох хуулиудтай уялдуулах ажээ. Өгөгдлийн ашиглалт, чанарын нэгдсэн тайланг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж байхаар төсөлд тусгасан тухайгаа сайд Ч.Номин илтгэлээ. Энэхүү хуулийн төсөл нь өгөгдөлд суурилсан бизнес, монгол хэлний хиймэл оюуныг хөгжүүлэх, үндэсний тооцооллын чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, уул уурхайгаас бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэсэн юм.

35be45c131364bb48c54d229ef70c559

Хууль санаачлагчийн илтгэл, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд асууж, Ажлын хэсэг хариуллаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, өгөгдлийн өмчлөгч эзэн нь хэн байх, үйлчилгээ үзүүлэгч этгээд зуучлагч хоёрын зааг ялгааг, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өгөгдлийг нээлттэй болгож байгаагаараа чухал төсөл болохыг онцлоод, хүний хувийн мэдээллийг хамгаалах асуудлыг тодруулав.

72835a5e35e74e269effbb29c3ddf8f7

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, эдийн засгийн үр өгөөжийн талаар, УИХ-ын гишүүн П.Батчимэг, хүний хамгийн эмзэг мэдээллийн аюулгүй байдалд хүний эрхийн үндэсний байгууллага хяналт тавих, Үндсэн хуульд нийцүүлсэн эсэх, УИХ-ын гишүүн Г.Очирбат Статистикийн тухай хуультай хэр уялдсан талаар асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Э.Болормаа үндэсний аюулгүй байдлыг хангах, хамгаалах тухай, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ш.Бямбасүрэн, М.Мандхай нар өгөгдлийг хамгаалах, Дата төв байгуулах асуудлыг хөндөн асуулт тавьж, байр суурь илэрхийллээ.

98769507fcc642bfa9f3afa7f5b6c4f1

Төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Булгантуяа, О.Батнайрамдал, Г.Уянгахишиг, Б.Мөнхсоёл нар үг хэлэв. Өгөгдлийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн таван хуулийн төслийг мөн дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулахаар болов.

Эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн, Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгууллаа. Тус Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Б.Заяабал ахална


Сэтгэгдэл 0
0/1000
Замын ослоор 4 хүн нас барсан хэрэгт 396 сая төгрөгийг замын компаниас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлүүллээ
42 мин өмнө 6
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
45 мин өмнө 7
ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
47 мин өмнө 7
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
49 мин өмнө 41
Эдийн засгийн сэтгүүлчид: 2027 оны төсөв сонгуульд бэлтгэх хэрэгсэл болж байна
56 мин өмнө 18
Нийслэлийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээгээ зогсоож, хийн түлшинд шилжлээ
57 мин өмнө 40
БНСУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН АХЛАХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
1 цагийн өмнө 10
ОЛОН УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙН КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛНА
1 цагийн өмнө 44
Дотоодын гурил үйлдвэрлэгчдэд зориулан нэг жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгоно
1 цагийн өмнө 47
Таван мянган тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна
2 цагийн өмнө 52
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
3 цагийн өмнө 64
Чингис хаан үндэсний музей маргааш олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ
3 цагийн өмнө 50
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг тогтоох, нөхөн сэргээх чиглэлээр японы талтай хамтран ажиллах талаар санал солилцлоо
4 цагийн өмнө 14
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд 78 объектыг шалгажээ
4 цагийн өмнө 16
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
5 цагийн өмнө 22
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум цахилгаан машин цэнэглэх цэгтэй болжээ
5 цагийн өмнө 47
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
5 цагийн өмнө 55
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
5 цагийн өмнө 57
Сүхбаатар Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймэрийг унтраажээ
6 цагийн өмнө 66
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
7 цагийн өмнө 21
1 / 1