УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хуралдаанын үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлээд 3500 төгрөг болгох, хүний нөөцийн цалин, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт, тог цахилгааны зардалд нэг хүүхдэд дунджаар 2100 нийт 5600 төгрөг болж байгаа юм.
Тэгэхээр би энэ мэдээллийг, энэ боломжийг ашиглаж “Олон нийт болон УИХ-ын гишүүд маань ойлголтуудаа нэг болгоё” гэж би та бүгдээсээ уриалж байна. Өнөөдөр 2500 төгрөгөөр хүүхдийн “Үдийн хоол” өгч байгаа юм шиг буруу ташаа мэдээлэл нийгэмд их явдаг. 2500 төгрөгөөр хүүхдийн хоолны өртөг байгаа юм шиг буруу ташаа мэдээлэл явдаг. Гэтэл энэ 2500 төгрөгт хүний нөөц, цалин, тоног, төхөөрөмж нөхөн хангалт, тог цахилгааны зардал 2100 төгрөг нь тооцогддоггүй.
2027 оны улсын төсвөөр 2500 төгрөг маань 3500 болж байгаа. Үүн дээр хоолтой холбоотой зардлуудыг нэмэхэд 2100 төгрөг буюу нийт 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал ирэх жил 5600 төгрөг болох юм байна шүү. Тийм учраас 2500 байж байгаад 3500 болж байгаа энэ төсөв бол зөвхөн түүхий эдийн зардал. Мах, гурил, ногооны зардал.
Үүний цаана явж байгаа үүн дээр ордоггүй зардал буюу манайхны ойлгодоггүй зардал 2100 төгрөг байдаг юм. Тийм учраас ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно.