2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 11 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 569 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 373 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 196 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

“Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн зарим этгээдийн хувьд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар хариу мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 119 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 30 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Эдгээрээс 13 гомдол, мэдээлэлд дурдагдсан үйлдэлд холбогдох зөрчлийг тогтоож, хуульд заасан хариуцлага тооцуулахаар шилжүүлэв. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын Засаг дарга А, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан тендер шалгаруулах Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй болохыг тогтоон, харьяаллын дагуу шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналтаар 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтын явцад өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг зөрүүтэй мэдүүлсэн, их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй, удирдлагын зөвшөөрөлгүйгээр давхар ажил гүйцэтгэсэн зэрэг зөрчлийг илрүүлж авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулах албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ.


Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1