2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.11.20/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсад 52 мянган галт зэвсэг бүртгэлтэй байгаагаас 95 орчим хувийг иргэн, 5 орчим хувийг хуулийн этгээд спорт сургалт, харуул хамгаалалт, үзмэр, цуглуулгын зориулалтаар эзэмшиж байгааг Г.Тэмүүлэн сайд онцлоод, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг галт зэвсгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхүүдийг боловсронгуй болгох, улмаар хяналт, шаардлага, бүртгэлжүүлэлтийг тодорхой болгоход чиглүүлсэн гэж байлаа.


5.jpgТүүнчлэн тэрбээр, Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан иргэний хамгаалалттай уялдуулан спорт сургалтын буудлагын төвүүдийг өргөжүүлэх, энэ төрлийн үйлчилгээг дэмжих шаардлагатай байна. Энэ нь нэг талаас улс орны үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, нөгөөтэйгүүр галт зэвсгээр үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул хэрэглээг нь илүү тодорхой болгон бүртгэлжүүлэх нь зайлшгүй болсныг тодотгов.


6.jpgМонгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Галт зэвсэг худалдаалдаг цөөхөн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгодог нь эргээд тэдэнд давуу байдлыг үүсгэж, буу зэвсгийг хэд дахин нугалсан үнээр зарж борлуулсаар байна. Гэтэл тал хээрийн чоно, зэрлэг ан амьтнаас амь нас, гэр бүлээ хамгаалах зорилгоор буу хэрэглэж буй хөдөөгийн малчид өндөр үнэтэй зэвсэг худалдаж авч чаддаггүй. Төслийн хүрээнд уг асуудлыг хөндөж, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэн өрсөлдөөнийг бий болгож, үнийг нь бууруулах шаардлагатай байгааг төсөл санаачлагчдад анхааруулж байлаа.


2.jpgГалт зэвсгийн тухай хуульд дүрэм, журам батлах эрх олгосон агуулгатай нийт 15 зохицуулалт байгаа бөгөөд эдгээрийг нэг бус, хэд хэдэн захиргааны байгууллага батлахаар заасан нь хууль тогтоомжийн нэгдсэн бодлого алдагдах, журам батлахдаа хуулиар тогтоогоогүй нэмэлт шалгуур, шаардлага тогтоож байсан тул дүрэм, журмаар зохицуулж байсан харилцааны зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлж, Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах, үйлдвэрлэх эрхийг тодорхой, ойлгомжтой зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн галт зэвсгийн хууль бус хэрэглээг илүү тодорхой зохицуулах боломжийг бүрдүүлснээр нийгэмд үүсэж буй сөрөг үр дагаврыг бууруулах ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
5 цагийн өмнө 48
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
6 цагийн өмнө 19
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 76
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 56
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 65
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 89
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 79
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 85
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 90
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 83
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 81
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 49
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 42
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 86
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 48
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 45
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 83
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 94
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 122
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 78
1 / 1