2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн 2 дугаар дамжааны оюутнуудын дунд “Лабораторийн амьтан судлал” хичээлийн хөтөлбөрийн хүрээнд “Био-Анагаах судлаачийн ур чадварын сорилт-2026” уралдааныг амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уралдаан нь био-анагаахын судлаач мэргэжлийн онцлог, ач холбогдлыг таниулах, оюутнуудын эзэмшсэн онолын мэдлэг, практик дадал, ур чадварыг сорих, лабораторийн амьтны судалгааны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, цаашдын мэргэжлийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.

Арга хэмжээг Био-Анагаахын хүрээлэнгийн Лабораторийн амьтан судлалын төвийн эрхлэгч, биологийн ухааны доктор Б.Галиндэв зохион байгуулж, оюутнуудад лабораторийн амьтан судлалын чиглэлээр эзэмшсэн мэдлэг, чадвараа бодитоор харуулах боломжийг бүрдүүлжээ.

Уралдааны нээлтийн ажиллагаанд Био-Анагаахын сургуулийн Биологийн тэнхимийн эрхлэгч, биологийн ухааны доктор, профессор Д.Тэмүүлэн, биологийн ухааны доктор, профессор А.Гүрбадам, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Гиймаа нар оролцож, оюутнуудад амжилт хүсэв.

Уралдаан хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт цусны дээж авах, хулганы перфуз хийх, уушгины цулцан болон хамар-залгиураас дээж авах, оёх техник, бөөр авах ажилбар, суудлын мэдрэлийн гэмтлийн загвар үүсгэх, дэлүүний болон бусад эдээс эс ялгах зэрэг практик ур чадварыг сорилоо.

Харин хоёрдугаар хэсэгт оролцогчдын онолын мэдлэгийг сорих шалгалт зохион байгуулсан байна.

Энэхүү уралдаан нь био-анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнуудын судалгааны арга зүй, лабораторийн ур чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах чадварыг дэмжих, судлаач мэргэжлийн үнэ цэн, хариуцлагыг ойлгуулах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
5 цагийн өмнө 48
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
6 цагийн өмнө 20
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 77
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 56
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 66
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 90
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 80
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 85
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 90
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 84
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 82
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 49
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 42
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 86
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 49
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 46
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 84
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 94
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 123
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 78
1 / 1