2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

МАН-ын бүлэг: Шүүхийн ачааллыг бууруулж, иргэний шүүхэд хандах эрхийг хамгаалахаар төсөлд тусгажээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, бүлгийн гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Бага үнийн дүнтэй иргэний хэргийг хялбар, шуурхай шийдвэрлэх зорилгоор 2025 оны 1 дүгээр сарын 1-ээс тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг нэвтрүүлсэн. Гэвч практикт тодорхой хүндрэл үүссэн нь хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр тогтоогдсон байна. Хүндрэлийг дараах байдлаар шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Үнийн дүнгийн босгыг тогтмол болгохоор танилцуулав. Тусгайлсан журмаар шийдвэрлэх хэргийн үнийн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 20 дахин гэж тооцдог. Иймд босгыг 15 сая 840 мянган төгрөг гэж тогтмол тогтоосноор шүүхийн ачаалал дагаж өсөхгүй.

Хэргийн нэхэмжлэл хүргэх ажиллагааг сайжруулах хүрээнд шүүх цахим хуудастаа нэхэмжлэлийг байршуулахаар хуулийн төсөлд тусгалаа.

Харьяалал буруу хэргийг хэрэгсэхгүй болгохгүй, өөр шүүхэд шилжүүлж, урьд хийсэн ажиллагааг тооцон, хугацааг шинээр тоолохгүйгээр үргэлжлүүлэн шийдвэрлэнэ.

Цахим хэлбэрээр зээл олгохдоо зээлдүүлэгч зээлдэгчийн хэн болох, цахим шуудангийн хаягийг баталгаажуулж, баримтын шүүхэд гаргаж өгнө.

Хуулийн төслийг батласнаар тусгайлсан журмын гол зорилго болох богино хугацаанд хэрэг шийдвэрлэх нөхцөл бүрдэж, хэргийн үндэслэлгүй удааширал багасаж, Үндсэн хуульд заасан иргэний шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хамгаална гэв.

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1