2026.10.01 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ
Аравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

Монголын Үндэсний бөхийн холбооноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаануудын хуваарийг танилцууллаа.


Аравдугаар сарын 3-нд 13:00 цагт “Нутгийн буян” группийн 30 жилийн ойн нэрэмжит намрын улирлын нээлтийн улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно.

Аравдугаар сарын 4-нд 12:00 цагт сумын цолтон болон залуу бөхчүүдийн намрын улирлын нээлтийн барилдааныг зохион байгуулна.

Аравдугаар сарын 9-нд 11:00 цагт “Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. Мөн 15:00 цагт Монгол бөхийн өргөөний Сургалтын тэнхимд “Нийгэмд үзүүлэх тамирчдын ёс суртахууны манлайлал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, ССАЖЗЯ, БТСУХ, Монголын Үндэсний Олимпын хороо болон спортын холбоодын төлөөллийг урьж оролцуулах юм.

Аравдугаар сарын 10-нд 12:00 цагт “Грийншоу” продакшны нэрэмжит барилдаан болно.

Аравдугаар сарын 11-нд 11:00 цагт аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдааныг зохион байгуулна.

Аравдугаар сарын 16-18-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан болно.

Аравдугаар сарын 17-нд 11:30 цагт Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдааныг Дархан хотод зохион байгуулна.

Харин аравдугаар сарын 24-нд 13:00 цагт Баянзүрх хайрханы хишиг улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болох юм.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

"КАРЕК" бизнес форум 2026: Бүс нутгийн холболтыг хөрөнгө оруулалт, бизнесийн бодит боломж болгон хөгжүүлнэ
7 мин өмнө 28
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
27 мин өмнө 2
БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийлээ
28 мин өмнө 1
Томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилт амжилттай боллоо
40 мин өмнө 1
ХЗБХ: Хууль сахиулах үйл ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ
1 цагийн өмнө 33
Б.Дашпүрэв: Салбарын мэргэжилтнүүдийг практикт суурилсан сургалтаар чадавхжуулах нь чухал
1 цагийн өмнө 1
Аравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
1 цагийн өмнө 4
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
2 цагийн өмнө 16
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
2 цагийн өмнө 47
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна
2 цагийн өмнө 48
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
2 цагийн өмнө 51
Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа
3 цагийн өмнө 47
Монгол Улсын PISA-2025 үнэлгээний үндэсний үр дүнгийн танилцуулах, зөвлөлдөх уулзалт боллоо
4 цагийн өмнө 16
Энэ жил Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны түүхт 100 жилийн ой тохиож байна
4 цагийн өмнө 17
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
4 цагийн өмнө 18
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
4 цагийн өмнө 48
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт боллоо
4 цагийн өмнө 17
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
4 цагийн өмнө 49
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
5 цагийн өмнө 52
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
5 цагийн өмнө 49
1 / 1