2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо

2026-09-25 76

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 164 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо.

Тус ажлын хэсэг нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байрны шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, иргэдийн сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Үүний хүрээнд Үндэсний ажил мэргэжлийн ангилал, мэргэжлийн индекстэй уялдуулан Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг (МҮШБ) хэрэгжүүлэх тогтолцоо болон их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан цахим системийн зураглал, саналыг боловсруулахаар ажиллаж байна.

Хуралдааныг Боловсролын сайд, Ажлын хэсгийн дарга Л.Энх-Амгалан нээж “Зөвхөн нэг ажлын хэсгийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа хэрэг биш харин Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, боловсрол, мэргэшил, ур чадвар болон ажиллах хүчний бодлогыг хооронд нь илүү нягт уялдуулах шинэ тогтолцооны гол суурийг тавьж буй ажил” хэмээн онцолж хэллээ.

Засгийн газрын 2024 оны 227 дугаар тогтоолоор батлагдсан МҮШБ нь хүний эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлийг 10 түвшнээр тодорхойлдог. Энэ нь «Ямар сургууль төгссөн бэ?» гэхээс илүүтэй «Юу мэддэг, юу хийж чаддаг вэ?» гэдгийг үнэлэх тогтолцоонд шилжих суурь болох юм. 

Хэлэлцүүлгийн үр дүнд Ажлын хэсэг дараах үндсэн чиглэлүүдээр ажиллахаар тогтлоо. Үүнд:

• Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил мэргэжил, ур чадварын мэдээллийг МҮШБ, боловсролын мэргэжил болон сургалтын хөтөлбөртэй уялдуулах,

• МҮШБ-ийг үе шаттай хэрэгжүүлэх тогтолцоо, арга хэмжээ, хариуцах байгууллага, хугацааг тодорхойлсон замын зураглал боловсруулах,

• Боловсрол, хөдөлмөрийн зах зээл, мэргэшлийн мэдээллийг нэгтгэсэн, их өгөгдөл болон хиймэл оюунд суурилсан нэгдсэн системийн шаардлага, архитектурын зураглалыг гаргах.

Ажлын хэсэг боловсруулсан санал, шийдлээ 2026 оны IV улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна. 

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1