2026.10.29 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.09.14/ хуралдаан 13 цаг 13 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 19 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, Ж.Батсуурь, Р.Батболд, Х.Булгантуяа, Ж.Баясгалан, Ж.Ганбаатар, П.Ганзориг, Г.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн нар хүрэлцэн ирснээр хуралдаан 63.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүгийг хийлээ. Энэ үеэр Байнгын хорооны дарга төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Байнгын хороод 2026 оны 8,9,10 ны өдрүүдэд хийсэн талаарх танилцуулгыг Төсвийн байнгын хороонд хүргүүлснийг гишүүдэд тараасныг мэдэгдлээ.  

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Д.Жаргалсайхан, Г.Ганбаатар, Х.Ганхуяг нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд төсвийн төслийн хүрээнд үнэ тогтворжуулахад 150 тэрбум, эрчим хүчний засвар, татаас 200 тэрбум, гэрт ойр сургууль 50 тэрбум гэх зэргээр 1.4 их наяд төгрөгийн өөрчлөлт гараад байхад хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөхгүй байгаагийн шалтгааныг тодруулав. Мөн иргэдийн бодит орлогын өсөлт хэрхэн өөрчлөгдөх, гэрт ойр сургууль арга хэмжээнд төсөвлөсөн 50 тэрбум төгрөгийн зарцуулалтыг илүүтэй лавлаж байлаа.

Ажлын хэсгээс Сангийн сайд З.Мэндсайхан, Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын зардлын ангилал өөрчлөгдөж байгаа учраас үр дүнд өөрчлөлт гарна. Төсвийн тодотгол иргэдийнхээ орлогыг хамгаалах, инфляцын өдөөлтийг бууруулах зорилгоор нөөц бүрдүүлэх хоёр үндсэн бодлогын хүрээнд боловсруулсан гэв. Мөн инфляцын бүтцийн 50 хувь нь дотоодын хүнс, ногоо, гурил нөгөөтээгүүр шатанхуун, түлшний үнэ эзэлж байгааг хариултдаа тодотгохын зэрэгцээ хоёр салбарын цалин урамшуулыг нэмэгдүүлснээс болоод бусад салбаруудад асуудал үүссэнийг төсвийн тодотголын хүрээнд шийдэхээр оруулж ирсэн. Мөн инфляцын үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа 450 орчим мянган ахмадуудынхаа орлогыг хамгаалах бодлогыг оруулж ирсэн хэмээн тайлбарыг өгч байлаа.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан, төсвийн тодотголын төсөлд гэрт ойрхон сургуулийн хүрээнд зарцуулах 50 тэрбум төгрөгийг Монгол Улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн хөтөлбөрийн шинэчлэл буюу сургалтын орчин, сурах бичгийг сайжруулах, төрийн өмчит сургуулийн өргөтгөл, зэрэг дөрвөн төрлийн төсөл хөтөлбөрт чиглүүлнэ гээд ямар нэг хувийн сургуульд мөнгө өгөх тухай асуудал хөндөөгүй гэдгийг онцлон тэмдэглэв.

Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүгийг хийсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000
Хил дамнасан төлбөр тооцооны инновацын асуудлаарх олон улсын хэлэлцүүлэгт оролцлоо
29 мин өмнө 0
“Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн авто замын төсөл”-ийн Концессын гэрээнд заасан авто зам ашигласны төлбөр хураамжийн асуудлаар хуралдлаа
32 мин өмнө 5
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын үлдэгдэл санхүүжилтийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ
56 мин өмнө 39
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар явагдаж байна
1 цагийн өмнө 7
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
1 цагийн өмнө 43
Чингис хаан Үндэсний музейгээр 1042 үзэгч үйлчлүүлэв
1 цагийн өмнө 42
Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүллээ
1 цагийн өмнө 10
Монгол Улсын ЭСЯ-ны санаачилгаар БНСУ-ын жолооны онолын шалгалтыг монгол хэлээр өгөх нөхцөл бүрдлээ
1 цагийн өмнө 8
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
1 цагийн өмнө 9
Төсөвт байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 15.7 хувиар өсжээ
1 цагийн өмнө 8
Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно
2 цагийн өмнө 8
Соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалин нэмэгдлээ
2 цагийн өмнө 11
Нийслэлийн Амгалан амаржих газар 407 дугаар хорих ангийн эх, нярай, эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ
2 цагийн өмнө 41
Ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд зөвлөмж хүргүүлэв
2 цагийн өмнө 13
НҮБ-ын ХХААБ-ын төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурлаа
3 цагийн өмнө 11
Дөрвөн төрлийн ногооны нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна
4 цагийн өмнө 17
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа
4 цагийн өмнө 52
Төрийн албаны зөвлөлийн 37 дугаар хуралдаан боллоо
5 цагийн өмнө 57
АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
6 цагийн өмнө 51
БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны санал солилцов
6 цагийн өмнө 20
1 / 1