2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ

Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 164 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 28.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 17.9 тэрбум ам.доллар, импорт 11.0 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 6.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 7.1 (32.7%) тэрбум ам.доллар, экспорт 5.6 (45.3%) тэрбум ам.доллар, импорт 1.5 (16.3%) тэрбум ам.доллар, тэнцэл 4.0 (2.4 дахин) тэрбум ам.доллароор тус тус өссөн байна.

Экспорт 2026 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 5.6 тэрбум ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр ба баяжмал 3.1 тэрбум ам.доллар, нүүрс 2.3 тэрбум ам.доллар, самнасан ноолуур 124.0 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 81.0 сая ам.доллар, гянтболдын хүдэр, баяжмал 74.9 сая ам.доллар, хар тугалганы хүдэр, баяжмал 51.6 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин тунгаасан зэс ба хайлш 58.1 сая ам.доллар, хонь, ямааны мах 40.9 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 30.2 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 15.3 сая ам.доллараар тус тус буурсан байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлш 792.8 сая ам.доллар, автобензин 121.6 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 69.5 сая ам.доллар, шинэ дугуй 61.2 сая ам.доллар, хар төмөр бүтэц, эд анги 43.1 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин суудлын автомашин 57.8 сая ам.доллар, ачааны автомашин 42.4 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл сэлбэг, эд анги 10.0 сая ам.доллароор тус тус буурсан байна.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс, нэхмэл эдлэлийн экспорт нийт экспортын 97.2 хувийг эзэлж байгаа бол импортын 71.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн,машин механик өхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна.

Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унц тутамд 1156.6 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 1127.7 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамд 8.1 ам.доллароор тус тус өсөж, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 2.0 ам.доллароор буурсан байна.

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1