2026.09.28 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр эхэлсэн.

Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд УИХ-ын гишүүд болон төрийн байгууллагын төлөөлөл 37, төрийн бус төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл 27, нийт 99 хүн оролцож байна.

Энэхүү сонсголын хүлээгдэж буй үр дүнд тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх агуулга бүхий УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулах юм.

Сонсголын эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулга хийв.

Тэрбээр мэдээлэлдээ, тус салбар нь хүнсний хангамж, аюулгүй байдал, малчин тариаланчдын орлого, ажлын байр, үндэсний үйлдвэрлэл, экспортын орлого, цаашлаад улсын эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой стратегийн салбар гэдгийг онцоллоо.

Энэхүү сонсголоор төрөөс ямар дэмжлэг үзүүлсэн бэ гэдгээс илүүтэйгээр олгосон дэмжлэгийн үр дүн, үйлдвэрлэл, бүтээмж, орлого, ажлын байр, дотоодын хангамжид ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг бодитой үзүүлэлт, үр дүнгээр нь танилцуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа сайд онцлон тэмдэглэв. 2008 оноос хойш Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 30 орчим үндэсний хөдөлгөөн, аян хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсэн байна.

Сонсголд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ "Төрөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгосон дэмжлэг, түүний хэрэгжилт, үр дүн"-гийн талаар мөн танилцуулав.

Улсын хэмжээнд газар тариалангийн зориулалттай 1,2 сая га талбай байдаг бөгөөд жилд дунджаар 600 орчим мянган га талбайд тариалалт хийж, 300 орчим мянган га талбайг уринш боловсруулдаг. Газар тариалангийн салбарт 15 мянган өрх 1600 аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, жилд дунджаар 1,2 сая тонн ургац хураан авч байгаа аж.

Салбарын нийт орлого 2025 оны байдлаар 1,9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн хугацаанд "Атрын I,II,III" аяныг амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол батлагдаж, салбарын хөгжлийн бодлогод томоохон шийдвэр болсон гэв.

Дараа нь “Төрөөс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш олгосон дэмжлэг, зарцуулсан санхүүжилт, хэрэгжилт, эрсдэлийн талаар” шинжээч дүгнэлтээ танилцуулав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн баримт материал, Үндэсний аудитын газар, Сангийн яамнаас хянасан хяналт шалгалтын тайлан дүгнэлт, Үндэсний статистикийн хороо, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн статистик мэдээнд үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан гэдгээ тодотгов.

Энэхүү дэмжлэгийн үр дүнд салбарын үйлдвэрлэл нэмэгдэх, бүтээмж өсөх, малчин, тариаланчдын орлого болон салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэх ёстой гэдгийг шинжээч дүгнэлтдээ дурдаад, үр дүнд хүрэхийн тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд зориулж техник тоног төхөөрөмж, үрийн буудайн, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо зэрэг дэмжлэгүүдийг мөнгөөр болон шилмэл үйлдвэрийн малаар, үр тариагаар эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээний үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон байна гэв.

Ерөнхий хяналтын сонсгол иргэд болон УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийн асуулт, хариултаар үргэлжлэв. Үүний дараа хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгож буй урамшууллын асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Санхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүллээ
1 цагийн өмнө 36
УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна
1 цагийн өмнө 40
Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов
1 цагийн өмнө 5
Жүдо бөхийн үндэсний шигшээ баг Нагояа хотыг зорилоо
1 цагийн өмнө 4
Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
2 цагийн өмнө 7
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд В.С.Осьмаковтай уулзлаа
2 цагийн өмнө 5
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа
2 цагийн өмнө 21
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо
2 цагийн өмнө 47
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
2 цагийн өмнө 9
ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа
2 цагийн өмнө 7
Монгол, Германы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2 цагийн өмнө 11
“Говьдоо ажиллая” нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
3 цагийн өмнө 51
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
3 цагийн өмнө 46
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна
3 цагийн өмнө 10
УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв
3 цагийн өмнө 12
Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
3 цагийн өмнө 13
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4.6 жилийн хорих ял оноолоо
4 цагийн өмнө 50
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат УИХ-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
5 цагийн өмнө 17
Техникийн хамтарсан сургалтаар анги байгууллагын болон баруун бүсийн 160 орчим алба хаагч туршлага судаллаа
5 цагийн өмнө 49
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулжээ
6 цагийн өмнө 17
1 / 1