2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

ЭМД-ын сангийн санхүүгийн удирдлыг сайжруулах чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын алба (NHIS)-ны Гадаад хамтын ажиллагаа, хөгжлийн газрын төлөөлөгчдийг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, орлого, зарлагын удирдлагыг сайжруулах, санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх нь салбарын шинэчлэлийн чухал зорилт болохыг онцоллоо. Тэрээр БНСУ нь бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлж, шимтгэлийн орлого бүрдүүлэлт, сангийн хөрөнгийн удирдлага, санхүүгийн эрсдэлийн менежментийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсныг тэмдэглээд, энэхүү туршлагыг Монгол Улсын онцлог, хэрэгцээнд нийцүүлэн нэвтрүүлэхэд төслийн ач холбогдол оршиж байгааг илэрхийлэв.

Төслийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын дунд болон урт хугацааны төсөөлөл боловсруулах, санхүүгийн эрсдэлийн удирдлага, төлөвлөлт, мэдээллийн удирдлагыг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.

Мөн төслийн үр дүнг зөвхөн сургалт, туршлага солилцох хүрээнд хязгаарлахгүйгээр сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах стратегийн чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний замын зураглал, бодитой аргачлал, зөвлөмж боловсруулахад чиглүүлэх нь чухал гэдгийг дурдав.

Эрүүл мэндийн яамны зүгээс төслийн хэрэгжилтийг бодлогын түвшинд дэмжиж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудын оролцоо, уялдаа холбоог ханган ажиллахаа илэрхийллээ. Цаашид Монгол Улс, БНСУ-ын холбогдох байгууллагуудын мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэв.

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1