2026.10.29 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

АШУҮИС-ИЙН 84 ДЭХ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД 300 ГАРУЙ ГАДААД ОЮУТАН СУРАЛЦАЖ БАЙНА

Монгол улсын эрүүл мэндийн салбарын голлох мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэдэг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 84 дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.

2026-2027 оны шинэ хичээлийн жилийн нээлтийг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж мэндчилгээ дэвшүүлж, МУ-ын Ардын багш, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, АШУ-ы доктор, профессор, академич Ц.Лхагвасүрэн, Төрийн соёрхолт, МУ-ын Ардын эмч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн нарын хамт шилдэг элсэгч 1-р дамжааны оюутан Дэлгэрбаярын Есүгэн, Болормаагийн Сүлд-Эрдэнэ, Анарын Хангай нарт ЦАГААН ХАЛАД, ЭМЧИЙН ЧАГНУУР гардууллаа.

Шинээр элссэн оюутан залуусаа төлөөлж Хүний их эмч хөтөлбөрийн 1-р дамжааны оюутан Содномцэрэнгийн Намуунжаргал үг хэлж, оюутан залууст амжилт хүслээ.

АШУҮИС-д 2026 онд 800 оноо авч элссэн элсэгчдийн дундаас шалгарсан Төмөрхуягийн Амарбат, Бадралын Батбилэг, Эрхэмбаярын Сувд, Хүрэлбаатарын Халиун нар сургалтын тэтгэлэг гардан авлаа.

МУ-ын Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, АУС-ийн Дотоод шүүрэл, судлалын тэнхимийн профессор Х.Алтайсайханоюутан залуусдаа хандаж үг хэллээ.

Энэ хичээлийн жилд манай их сургуульд нийт төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтад 17 мянган оюутан залуус, 9 улсаас 300 гаруй гадаад оюутан суралцаж байна.

Ивээн тэтгэлэгт мэдээ

Сэтгэгдэл 0
0/1000
Хил дамнасан төлбөр тооцооны инновацын асуудлаарх олон улсын хэлэлцүүлэгт оролцлоо
3 цагийн өмнө 49
“Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн авто замын төсөл”-ийн Концессын гэрээнд заасан авто зам ашигласны төлбөр хураамжийн асуудлаар хуралдлаа
3 цагийн өмнө 13
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын үлдэгдэл санхүүжилтийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ
3 цагийн өмнө 46
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар явагдаж байна
3 цагийн өмнө 17
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
4 цагийн өмнө 53
Чингис хаан Үндэсний музейгээр 1042 үзэгч үйлчлүүлэв
4 цагийн өмнө 51
Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүллээ
4 цагийн өмнө 21
Монгол Улсын ЭСЯ-ны санаачилгаар БНСУ-ын жолооны онолын шалгалтыг монгол хэлээр өгөх нөхцөл бүрдлээ
4 цагийн өмнө 15
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
4 цагийн өмнө 17
Төсөвт байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 15.7 хувиар өсжээ
4 цагийн өмнө 16
Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно
5 цагийн өмнө 14
Соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалин нэмэгдлээ
5 цагийн өмнө 19
Нийслэлийн Амгалан амаржих газар 407 дугаар хорих ангийн эх, нярай, эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ
5 цагийн өмнө 50
Ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд зөвлөмж хүргүүлэв
5 цагийн өмнө 18
НҮБ-ын ХХААБ-ын төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурлаа
6 цагийн өмнө 16
Дөрвөн төрлийн ногооны нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна
7 цагийн өмнө 21
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа
7 цагийн өмнө 53
Төрийн албаны зөвлөлийн 37 дугаар хуралдаан боллоо
8 цагийн өмнө 61
АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
9 цагийн өмнө 55
БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны санал солилцов
9 цагийн өмнө 24
1 / 1