2026.09.22 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
АШУҮИС-ийн харьяа ахлах сургуулийн уламжлалт анагаах ухааны сургалттай дудн ангийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
1 цагийн өмнө 5

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) нь тус их сургуулийг түшиглэсэн Уламжлалт анагаах ухааны сургалттай дунд ангийн элсэлтээ авч, 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Хичээлийн шинэ жилийн нээлтэд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, МУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, УАУ-ны докторын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн дарга, профессор Н.Хүрэлбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Х.Отгонбаатар, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Х.Бунд-Очир, АШУҮИС-ийн захиргааны зөвлөлийн гишүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Засгийн газарт чиглэл хүргүүлэх тухай” 03 дугаар зарлиг, МУ-ын Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Монгол уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.1-дэх “Уламжлалт анагаах ухааны сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах” арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын яам, АШУҮИС ажлын хэсэг байгуулан ажиллаж, сургалтын хөтөлбөрийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, АШУҮИС, МАУОУС-ийн багтай хамтран боловсруулсан байна.  Элсэлтийн журмыг АШУҮИС-ийн ректорын тушаалаар батлуулсан бөгөөд Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий Газраас сурах бичиг, тавилга, сургалтын тоног төхөөрөмжөөр хангаж хичээл сургалтаа эхэлж байна.

Энэхүү Уламжлалт анагаах ухааны сургалттай дунд ангид Нийслэл хот, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь, Орхон-Уул, Говьсүмбэр зэрэг 6 аймгаас, Япон, ХБНГУ зэрэг улсуудаас 35 сурагч элсээд байна.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
12 мин өмнө 33
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
44 мин өмнө 38
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
1 цагийн өмнө 2
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
1 цагийн өмнө 3
АШУҮИС-ийн харьяа ахлах сургуулийн уламжлалт анагаах ухааны сургалттай дудн ангийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
1 цагийн өмнө 6
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
1 цагийн өмнө 39
ГИХГ: Наймдугаар сард 74 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ
2 цагийн өмнө 41
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
2 цагийн өмнө 9
Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу
2 цагийн өмнө 8
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн БНХАУ-ын Ляонин мужийн намын хорооны дарга Шү Куньлинь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
2 цагийн өмнө 9
БНТУ-тай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар боллоо
2 цагийн өмнө 12
“Айчи-Нагояа-2026”: Урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдлөө
3 цагийн өмнө 6
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна
3 цагийн өмнө 46
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
3 цагийн өмнө 43
Ургамал хамгааллын газрынхан төвийн бүсэд ажиллалаа
3 цагийн өмнө 53
ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
3 цагийн өмнө 43
Хөвсгөлчүүд зарим төрлийн мэс засал хийлгэхээр Улаанбаатарыг зорих шаардлагагүй боллоо
4 цагийн өмнө 45
Улсын дугаар хадгалах хугацааг 365 хоног болгон нэмэгдүүлжээ
4 цагийн өмнө 16
Боловсролын зээлийн сангаас олгогдсон 11,2 тэрбум төгрөгийг буцаан төлүүлжээ
4 цагийн өмнө 66
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
2026-09-21 33
1 / 1