2026.11.06 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн гишүүн Монгол, Хятад, Казахстан, Узбекистан, Киргиз, Пакистан, Тажикстан, Туркменистан болон Гүрж гэсэн есөн улсын хооронд байгуулахаар хэлэлцэж буй Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр (КАРТИФ)-ийн хоёрдугаар шатны хэлэлцээ 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Филиппин Улсын Манила хотноо хэлэлцээний багийн ахлагч нарын түвшинд зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцээгээр талууд КАРТИФ-ийн ерөнхий хэлэлцээрийн төслийн саналын зөрүүтэй асуудлуудаар байр сууриа ойртуулж, нийлүүлэлтийн сүлжээний холболт, үйлчилгээний дотоод зохицуулалт, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх протоколуудын төслийг эцэслэн тохиролцох чиглэлээр тодорхой ахиц гаргав.

Монголын талын хэлэлцээний багийн ахлагч, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн хэлэлцээнд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн, далайд гарцгүй орнуудын болон үндэсний эрх ашигт нийцсэн зохицуулалтуудыг хэлэлцээрийн төсөлд тусгахаар санал дэвшүүлж ажиллав.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэний дагуу КАРТИФ-ийн албан ёсны хэлэлцээг эхлүүлсэн бөгөөд нэгдүгээр шатны хэлэлцээ 2026 оны 9, 10 дугаар саруудад цахим хэлбэрээр зохион байгуулагдсан. КАРТИФ хэлэлцээр байгуулагдсанаар тарифын бус саад тотгорыг бууруулах, хил, гааль, логистикийн үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах, экспортын төрөлжилт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд Монгол Улсын оролцоог өргөжүүлэх боломж бүрдэх юм.


Сэтгэгдэл 0
0/1000
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
12 мин өмнө 2
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
20 мин өмнө 2
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
22 мин өмнө 3
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
33 мин өмнө 3
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
37 мин өмнө 5
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
1 цагийн өмнө 5
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
1 цагийн өмнө 41
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
1 цагийн өмнө 49
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
1 цагийн өмнө 14
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
1 цагийн өмнө 51
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
3 цагийн өмнө 65
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
3 цагийн өмнө 57
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
6 цагийн өмнө 35
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
6 цагийн өмнө 64
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
6 цагийн өмнө 61
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
6 цагийн өмнө 32
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
8 цагийн өмнө 35
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
8 цагийн өмнө 29
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
8 цагийн өмнө 63
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
8 цагийн өмнө 78
1 / 1