2026.11.06 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн өнөөдөр /2026.11.06/ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд барьж дуусаагүй объектоо борлуулах замаар санхүүжилт босгох, иргэд урьдчилан худалдан авах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулаагүй байна. Үүний улмаас иргэдийн өмчлөх эрх, санхүүгийн аюулгүй байдал, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлд эрсдэл, хохирол дагуулах болжээ.


0-02-08-817359467f2b03b2010c6cae3eac782eb03ce5fe5cb118d45d4d75151b13ecb3_22597f7c43b.jpgХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Сүүлийн үед орон сууцны залилантай холбоотой гэмт хэргийн өсөлт нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд орон сууц захиалахтай холбоотой мэдээллээ нягтлах, тэднийг эрсдэлээс хамгаалах боломж, бололцоог хангахад уг хуулийн төсөл чиглэсэн. Барьж дуусаагүй барилгуудад орон сууцны захиалга авах харилцаатай холбоотой төрд байгаа бүх мэдээллүүдийг ил тод болгон иргэдийн мэдэх эрхийг хангах, хяналт тавих зохицуулалтыг төсөлд тусгасан гэлээ.


0-02-08-ddf49e64c2b20da6236ae60abf5256cad14bb2699755eef4497b59efa9b48e85_22597f45cd5.jpgМонгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт орон сууцны захиалга, залилантай холбоотой энэ төрлийн гэмт хэргүүдийг таслан зогсооход чиглэсэн чухал хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулах цаг болсныг онцлов. Мөн тэрбээр цахим залилантай холбоотой хуулийн төслийг санаачлан боловсруулж дуусаад Засгийн газраас саналаа авахаар зэхээд байгаагаа энэ үеэр дуулгалаа.


0-02-08-3cf36ace1b002be86c6666fb3161026f4b868d77356f8dc71410f5c8fa0f7ad6_22597f4299b.jpgХуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, захиалагчийн ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэлийг саадгүй хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор магадлал хийгдэж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон зураг төслийг үндэслэн сууц, дангаар өмчлөх боломжтой сууцны бус зориулалттай талбай бүрийг дугаарлаж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэх, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохдоо эрх бүхий этгээд нийтийн зориулалттай орон сууцны барилгад байршлын урьдчилсан хаяг олгох, эдгээр мэдээллийг хот байгуулалтын нэгдсэн мэдээллийн санд бүртгэх, уг сангаас сууц, талбай бүрд дахин давтагдахгүй дугаар /QR код/ үүсгэдэг байх, холбогдох мэдээллийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх зохицуулалтыг тусгасан байна.


0-02-08-69e49c7ff1430526c2272a566234329890b1b4a6c73f7417ce86d52d524c22cb_22597f40b6e.jpgТүүнчлэн энэ хүрээнд улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь баригдаж дуусаагүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгын өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон үеэс эхлэн нэгж сууц, талбайн дугаар болон тэдгээрт үндэслэн олгосон давхардалгүй, өөрчлөгдөхгүй дугаарыг үндэслэн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон, барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын бүртгэл үүсгэж, бүртгэлийг өмчлөх эрх үүсэхэд холбож, сууц, талбайн өмчлөх эрхийн суурь байхаар тусгасан байна. Ингэснээр тухайн барилгын сууц, талбайг захиалгаар бариулах гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн ирээдүйд өмчлөх эрх шилжүүлэн авахыг шаардах эрхийг хангуулах зорилгоор урьдчилсан тэмдэглэл хийх, холбогдох тэмдэглэл хийх боломжийг бүрдүүлж, захиалагчийн эрхийг бүртгэлээр бодитой хамгаалах боломж бүрдэх аж.


0-02-08-0a95cca71a955f4d09f111ca259097da930295b578ed6cc067c53f8bbf46a5e5_22597f42b7d.jpgХуулийн төсөл батлагдсанаар барьж дуусаагүй барилгад сууц, талбай захиалахдаа тухайн барилга зөвшөөрөлтэй эсэх, давхар захиалгатай эсэх зэрэг суурь мэдээлэлтэй иргэд, олон нийт нээлттэй танилцах, нотариатч хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг захиалгын гэрээг гэрчлэхдээ нягтлах, гэрээг хуульд нийцүүлэх, улмаар нотариатаар гэрчлэгдсэн гэрээний үндсэн дээр урьдчилсан тэмдэглэл хийх, барилга бүхэлдээ барьцааны зүйл болохтой холбоотойгоор захиалагчийн сууц, талбай өмчлөх эрх хязгаарлагдахгүй байх, захиалгын гэрээтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, маргаан буурч захиалагчийн эрхийг бүртгэлийн шатанд бодитоор хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2 мин өмнө 0
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
13 мин өмнө 2
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
17 мин өмнө 4
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
46 мин өмнө 4
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
48 мин өмнө 7
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
57 мин өмнө 47
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
1 цагийн өмнө 12
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
1 цагийн өмнө 49
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2 цагийн өмнө 62
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
3 цагийн өмнө 56
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
5 цагийн өмнө 34
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
6 цагийн өмнө 63
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
6 цагийн өмнө 60
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
6 цагийн өмнө 32
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
7 цагийн өмнө 35
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
7 цагийн өмнө 29
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
8 цагийн өмнө 63
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
8 цагийн өмнө 78
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ
8 цагийн өмнө 66
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо
8 цагийн өмнө 32
1 / 1