2026.10.02 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ

2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улсын хэмжээнд албан ёсоор эхэллээ.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэг болон эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь төрийн бодлогын чухал зорилтын нэг юм.

Энэ хүрээнд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээтэй уялдуулан Засгийн газрын 2026 оны 301 дүгээр тогтоолоор уг үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар үзлэг зохион байгуулах удирдамжийг баталж, хоёр салбар хамтран хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн үзлэгт:

  • Цэцэрлэгийн дунд бүлгийн 3 настай хүүхэд;
  • Ерөнхий боловсролын сургуулийн 6, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт тохирсон цогц үзлэг, үнэлгээнд хамруулна.

Үзлэгийн гол онцлог нь хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээх бус, харин хүүхдийн сурч, хөгжиж буй цэцэрлэг, сургуулийн орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулж байгаад оршино.

Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байгаа бөгөөд хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан бөглөх асуумжийг ашиглан эрсдэлийг илүү нарийвчлан тодорхойлох боломж бүрдүүлж байна.

Эрүүл мэнд, боловсролын салбар хамтран үзлэгийн удирдамж, насны бүлэг тус бүрийн үзлэгийн маягт, асуумжийг боловсруулж, эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэдээллийн системийн уялдаа болон санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн бэлтгэл ажлыг хангалаа.

Энэхүү ажлын хамгийн чухал үр дүн нь хүүхдийн өвчин эмгэг, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай хүүхдийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх юм.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо чухал. Иймд хүүхдийнхээ асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгт идэвхтэй хамруулан, үзлэгийн дараа эмчийн өгсөн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна.

Хүүхдийн өвчин, эрсдэлийг эрт илрүүлж, цаг алдалгүй арга хэмжээ авах нь хожуу үеийн өндөр өртөгтэй эмчилгээ, хүндрэлээс сэргийлэхийн зэрэгцээ гэр бүл болон эрүүл мэндийн тогтолцоонд учрах ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ
9 мин өмнө 2
"Цахим Говь-Алтай": Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилт, шийдлүүдийг хэлэлцлээ
29 мин өмнө 3
Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна
31 мин өмнө 4
ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
1 цагийн өмнө 38
Шадар сайд Н.Номтойбаяр Казахстаны Хөдөө аж ахуйн сайд А.Сапаровтой уулзлаа
1 цагийн өмнө 45
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
1 цагийн өмнө 9
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ
1 цагийн өмнө 49
Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-10-01 35
"КАРЕК" бизнес форум 2026: Бүс нутгийн холболтыг хөрөнгө оруулалт, бизнесийн бодит боломж болгон хөгжүүлнэ
2026-10-01 69
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
2026-10-01 61
БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-01 24
Томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилт амжилттай боллоо
2026-10-01 25
ХЗБХ: Хууль сахиулах үйл ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ
2026-10-01 56
Б.Дашпүрэв: Салбарын мэргэжилтнүүдийг практикт суурилсан сургалтаар чадавхжуулах нь чухал
2026-10-01 24
Аравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
2026-10-01 28
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
2026-10-01 26
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
2026-10-01 61
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна
2026-10-01 57
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
2026-10-01 61
Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа
2026-10-01 57
1 / 1