2026.10.02 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр /2026.10.02/ хуралдаан 11 цаг 15 минутад гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд дэд хорооны дарга Д.Цогтбаатарын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй.

Гишүүдийн ирцийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.


Screenshot 2026-10-02 at 11.02.25.pngХуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан хуулийн төслүүдийн талаарх танилцуулгадаа төсвийн тодотголын төсөлд туссан арга хэмжээнүүдийг онцолж байв. Тухайлбал, ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлж, тэтгэврийн тогтолцооны шударга байдлыг сайжруулах хүрээнд нийт 435.0 мянган ахмад настанд ажилласан жил, төлсөн шимтгэл болон авч байгаа тэтгэврийн хэмжээнээс хамааран сард 100.0-300.0 мянган төгрөгийн суурь тэтгэврийг 2026 оны 11 дүгээр сараас олгож эхлэхээр тооцон шаардагдах 196.3 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгаж, суурь тэтгэвэр олгох хугацааг наашлуулж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан хэмээн танилцуулгад дурдсан байв.


photo_2026-10-02_12-11-31 (2).jpgТүүнчлэн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний зохицуулалтыг жигдрүүлж, салбар хооронд үүссэн цалингийн зөрүүг арилгаж, 2026 оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэж жигдрүүлэх, үүнд эрүүл мэндийн салбарын цалинг 20, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтны цалинг 35, спорт, цаг уур зэрэг бусад төрийн үйлчилгээний цалин хөлсийг 50 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхэд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд тусгасан байна.

Иргэдийн орлогыг үнийн огцом өсөлтөөс хамгаалж, стратегийн нөөцийн зарим барааны хангамжийг тогтворжуулж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 150.0 тэрбум төгрөг, эрчим хүчний тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас, станц, дамжуулах болон түгээх компаниудын их засвар, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр тусгасныг танилцуулгад дурдсан байлаа.

Ингэснээр нэг талаас иргэд, аж ахуйн нэгжийг тарифын огцом өсөлтөөс хамгаалж, нөгөө талаас өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.


photo_2026-10-02_12-11-33.jpgСангийн сайд танилцуулгадаа, Хөрөнгө оруулалтын зардлыг эрэмбэлж, төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд "Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” Засгийн газрын 2026 оны 231 дүгээр тогтоолоор энэ онд 252.5 тэрбум төгрөг буюу гэрээ байгуулаагүй 32 төслийн 118.6 тэрбум төгрөг, багцад хуваарилан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч гэрээ байгуулаагүй 103.3 тэрбум төгрөг, худалдан авах ажиллагааны явцад бий болсон хэмнэлт 29.4 тэрбум төгрөг төсвийн хэмнэлтэд тооцогдсоноор дараа онуудад ирэх төсвийн ачааллыг 1 их наяд орчим төгрөгөөр бууруулж байна. Энэхүү төсвийн тодотголоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг цэвэр дүнгээр 249.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 2026 онд 9,798.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 702 төсөл, арга хэмжээнд 3,030.7 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр байгааг онцлон тэмдэглэв.


photo_2026-10-02_12-11-35.jpgЦаашлаад тэвчиж болох зардлыг бууруулж, төр өөрөөсөө хэмнэлт хийж, бүсээ чангалан, төсвийн хэмнэлтийн үр дүнд урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758.0 тэрбум, хөрөнгийн зардлаас цэвэр дүнгээр 249.5 тэрбум төгрөг буюу нийт 1,440.9 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Ийнхүү зайлшгүй хэрэгжүүлэхээс бусад арга хэмжээ, зардлыг он дуустал зогсоож, чөлөөлсөн эх үүсвэрийг иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, төрийн үндсэн үйлчилгээнд чиглүүлнгэ хэмээн төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд төсвийн тодотголын төсөлд урсгал зардлыг 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж буйг дурдаад энэхүү зардлын хэдэн хувийг нэг удаагийнх, хэдэн хувь нь цааш үргэлжлэх зардал эзэлж байгааг, улмаар үүний боддогын үр дүнг хэрхэн тооцсоныг лавлав.


photo_2026-10-02_12-11-34.jpgСангийн сайд З.Мэндсайхан хариултдаа, Төсвийн тодотголд туссан стратегийн нөөц бүрдүүлэх хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 150 тэрбум, эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийн үнэ тарифыг нэмэхгүй байх хүрээнд 200 тэрбум, нийтдээ 350 тэрбум төгрөг нь нэг удаагийн шинэ чанартай арга хэмжээ эзэлж байгааг онцлоод эдгээр нь ирэх оны төсөвт ачаалал үүсгэхгүй гэлээ. Мөн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлээр тэнцвэржүүлсэн алдагдлаа 2,3 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь, 2028 онд 1.5 хувь, 2029 онд 1.0 хувийн алдагдалтай байхаар тооцсон гэлээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.14-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, С.Цэнгүүн нараас хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй. Иймд Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Казахстан улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарч ажиллах боломжуудыг танилцууллаа
17 мин өмнө 0
Хөвсгөл аймгийн боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдлээ
58 мин өмнө 13
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
1 цагийн өмнө 9
“Уур амьсгалын ногоон сангийн Зүүн болон Өмнөд Азийн орнуудтай хийх бүс нутгийн яриа хэлэлцээр” арга хэмжээ боллоо
1 цагийн өмнө 43
2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
1 цагийн өмнө 41
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
1 цагийн өмнө 43
Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
1 цагийн өмнө 10
“Шар торгон өргөмжлөл” боловсролын хөтөлбөр хэрэгжиж байна
2 цагийн өмнө 9
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат дэлхийн хүнсний өдөрт зориулсан арга хэмжээнд оролцов
2 цагийн өмнө 8
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
2 цагийн өмнө 11
НҮБ өсөн нэмэгдэж буй гэмт хэргүүдэд илүүтэй анхаарахыг онцоллоо
2 цагийн өмнө 12
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт гадаад улсаас албадан авчирсан 2 этгээдээс тухайн зардлыг гаргуулахаар шийдвэрлүүлжээ
3 цагийн өмнө 42
Монгол Улсад 841.506 жуулчин ирээд байна
3 цагийн өмнө 49
Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ
3 цагийн өмнө 15
"Цахим Говь-Алтай": Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилт, шийдлүүдийг хэлэлцлээ
4 цагийн өмнө 15
Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна
4 цагийн өмнө 48
ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
4 цагийн өмнө 45
Шадар сайд Н.Номтойбаяр Казахстаны Хөдөө аж ахуйн сайд А.Сапаровтой уулзлаа
5 цагийн өмнө 52
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
5 цагийн өмнө 15
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ
5 цагийн өмнө 55
1 / 1