2026.09.29 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Морид бараалхаж, хоёр орны харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, дотно түнш Япон Улстай найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө байдгаа илэрхийлэв. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа онцлов. Түүнчлэн Монгол Улсын ардчилал, нийгэм, эдийн засгийн хөгжилд олон жилийн турш тууштай дэмжлэг үзүүлж ирсэн Япон Улсын Парламент, Засгийн газар, ард иргэдэд талархал илэрхийлж, парламент хоорондын харилцаа, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспортыг өсгөх, Монгол дахь Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Мори хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглэв. Мөн парламент хоорондын харилцаа, харилцан айлчлал, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. 

Уулзалтын үеэр талууд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, парламент хоорондын солилцоог идэвхжүүлэх болон худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар санал солилцов. Мөн ирэх жил тохиож буй Монгол, Японы дипломат харилцааны 55 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр ярилцав.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг гэдгийг онцлов
3 цагийн өмнө 15
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Гоцурвэтэй уулзлаа
3 цагийн өмнө 19
Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
3 цагийн өмнө 9
Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл өгч зарим асуудалд санал солилцлоо
3 цагийн өмнө 10
100 сая ам.долларын санхүүжилттэй “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” эхэллээ
4 цагийн өмнө 45
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
4 цагийн өмнө 8
УИХ-ын Тамгын газрын албан хаагчид Microsoft 365 платформыг үр дүнтэй ашиглах сургалтад оролцлоо
4 цагийн өмнө 13
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
4 цагийн өмнө 39
Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
5 цагийн өмнө 47
Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийжээ
5 цагийн өмнө 11
Налайх дүүргийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд төр, олон нийтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо
6 цагийн өмнө 14
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
6 цагийн өмнө 12
Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв
6 цагийн өмнө 11
Монгол Ардын Нам, Японы Либерал Ардчилсан Намтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
6 цагийн өмнө 45
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
6 цагийн өмнө 45
Төв Азийн бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх санамж бичиг байгуулав
7 цагийн өмнө 13
“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа
7 цагийн өмнө 10
Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна
7 цагийн өмнө 13
Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
7 цагийн өмнө 49
Эрчим хүчний яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
8 цагийн өмнө 14
1 / 1