2026.11.06 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ

“Шунхлай” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол есдүгээр сарын 21-нд боллоо.

Арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, “Шунхлай” ХХК -ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Голомт капитал ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Нямсүрэн болон холбогдох албаны бусад хүмүүс оролцов.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгж, байгууллагуудын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах сонирхол сүүлийн жилүүдэд нэмэгдэж, үүнийг дагаад зах зээлд шинээр нэвтэрч буй бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын боломжуудын хүрээ өргөжиж байна. Санхүүгийн зохицуулах хороо дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх хүрээнд бодлого, зохицуулалтын хэд хэдэн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд бондоо нэгдсэн дүнгээр бүртгүүлж, хэсэгчлэн гаргах боломжийг бүрдүүлж, санхүүгийн зээлжих зэрэглэл тогтоолгосон тохиолдолд барьцаа, батлан даалтгүйгээр бонд гаргах зохицуулалтыг бий болгосон. Мөн ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд 5 хүртэлх тэрбум төгрөгийн санхүүжилтийг андеррайтергүйгээр, барьцаа болон батлан даалтгүйгээр хөрөнгийн зах зээлээс татах боломжийг бүрдүүлээд байна. Эдгээр зохицуулалт нь аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах үйл явцыг хялбаршуулахын зэрэгцээ санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн тогтвортой өсөлтийг хангахын тулд мэргэжлийн болон гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ засаглал, ил тод байдал, санхүүгийн сахилга бат сайтай, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь чухал юм. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудыг хувьчлах, ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн компани болохыг дэмжих, компаниудыг хөрөнгийн зах зээлээр дамжуулж санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох хууль, журам, зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах нь аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхээс гадна компанийн засаглал, ил тод байдал, санхүүгийн сахилга батыг сайжруулахад чухал ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.

Үнэт цаас гаргагч “Шунхлай” ХХК нь хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлж, татан төвлөрүүлэх хөрөнгийг компанийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ удаад 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нэг сая ширхэг буюу нийт 100 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг олон нийтэд нээлттэй хүрээнд санал болгож байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
14 мин өмнө 5
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
29 мин өмнө 40
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
1 цагийн өмнө 56
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2 цагийн өмнө 52
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
4 цагийн өмнө 34
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
5 цагийн өмнө 63
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
5 цагийн өмнө 60
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
5 цагийн өмнө 32
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
6 цагийн өмнө 35
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
6 цагийн өмнө 29
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
7 цагийн өмнө 63
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
7 цагийн өмнө 78
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ
7 цагийн өмнө 66
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо
7 цагийн өмнө 32
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
7 цагийн өмнө 79
Дэлхийн кино урлагт урт хэмжээний бүтээлүүд давамгайлах болжээ
7 цагийн өмнө 66
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
2026-11-05 77
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
2026-11-05 75
Тамхины компанийн захирал тамхины зах зээлийн дүрмийг бичилцэж байна
2026-11-05 37
НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ
2026-11-05 82
1 / 1