2026.11.05 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Баруунбүрэн суманд байрлах “Мимо агро парк”-ийн малын тэжээлийн үйлдвэрийн хамт олонтой уулзав.

Өнгөрсөн онд хоногт 50-150 тн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэр ашиглалтад орж, “Мимо” брэндийн эрдэст премиксийн 8 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

Улаанбуудай, эрдэнэшиш, арвай, овьёос, буурцаг бүхий тэжээлийг орчин үеийн техник ашиглан эрдэсээр баяжуулж, тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэдэг. Эрдэст тэжээл нь махны гарцыг нэмэгдүүлэхээс гадна малд тарга хүч оруулах, өвөл, хаврыг малын хорогдолгүй давахад үр дүнтэй болох нь туршилтаар батлагджээ.

Үйлдвэр ашиглалтад орсноор 25-30 ажлын байр шинээр бий болсон байна.

“Мимо агро парк” нь газар тариалан, малын тэжээл, эрдэс нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг уялдуулсан хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэл бий болгохыг зорьж байгаа юм.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутагт үйлдвэрлэл хөгжиж байгаа нь газар тариалан, мал аж ахуйн салбарын уялдаа холбоо бэхжих, ургацад нэмүү өртөг шингээх, малчдыг чанартай тэжээлээр хангах, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой гэж орон нутгийн удирдлага үзэж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
5 мин өмнө 37
Тамхины компанийн захирал тамхины зах зээлийн дүрмийг бичилцэж байна
36 мин өмнө 11
НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ
1 цагийн өмнө 59
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
2 цагийн өмнө 16
Милан хотод нээгдсэн олон улсын үзэсгэлэнд Монголоос үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2 цагийн өмнө 21
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
2 цагийн өмнө 56
Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас хүнд цүнх үүрч байна
3 цагийн өмнө 69
Төрийн өмчлөлийн бодлогыг танилцууллаа
4 цагийн өмнө 60
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
5 цагийн өмнө 62
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
5 цагийн өмнө 61
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОХИРОЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
6 цагийн өмнө 62
Авто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
7 цагийн өмнө 58
Өгөгдлийн тухай (анхдагч) хуулийн төсөл, түүнд дагалдуулан боловсруулсан хуулийн төсөлд санал хүргүүллээ
8 цагийн өмнө 28
Ахлах ангийн сурагчдад хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтуудыг зааж, төлөвшүүлнэ
8 цагийн өмнө 28
Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
8 цагийн өмнө 66
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
8 цагийн өмнө 61
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
9 цагийн өмнө 29
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
9 цагийн өмнө 72
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
10 цагийн өмнө 74
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
10 цагийн өмнө 76
1 / 1