Казахстан улсаас тамхи импортолдог JTI Mongolia ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Чинзоригтыг тамхи, тамхин бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын төсөл боловсруулах ажлын хэсэгт томилжээ. Гэхдээ тушаалд компанийнх нь албан тушаалыг бус, МҮХАҮТ-ын дэргэдэх зөвлөлийн гишүүн гэж бичсэн байна.
О.Номинчимэг нарын санаачилсан хуулиар бүх төрлийн тамхин бүтээгдэхүүний үнэр, амтыг хориглосон. Одоо тэр хуулийн дагуу М.Чинзоригтын компани л үлдэж буй. Гэтэл одоо бүр өөрсөддөө зориулж стандарт бичих нь.
Өөрийн компанид ашигтай, өрсөлдөгчдөд нь халтай нөхцөл боловсруулах боломж олгож байгаа нь ашиг сонирхлын зөрчлийн ноцтой асуудал мөн.
Энэ хууль анхнаасаа асар их маргаантай, "ЛОББИ" орсон гэдэг хардлагыг олон талт эх сурвалжууд бичиж байна. Түүний нэг илрэл нь энэхүү баримт юм.

