2026.10.28 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр/2026.10.28/ “Их засаг” танхимд 11.00 цагт 50.4 хувийн ирцтэй хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь “Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” олон нийтийн хэлэлцүүлгийн танилцуулга, үр дүн байв.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, төсвийн хөрөнгийг зөвхөн эдийн засгийн үр ашиг, санхүүгийн үзүүлэлтээр бус хүний ямар эрхийг хангаж байна, хэнд хүрч, хэнийг орхигдуулж байна, ямар бодит үр дүн бий болгох вэ гэдэг талаас төлөвлөх шаардлагатайг танилцуулгадаа онцолсон.

Яамд, байгууллагууд руу хүргүүлсэн удирдамжаар тухайн салбарт тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг эрэмбэлэх, 2027 оны төсөв батлагдсанаар хүний эрхийг хэрхэн хангах, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт, санал дүгнэлт зэргийг танилцуулахаар дурдсан байна.

Хэлэлцүүлгийн явц болон байгууллагуудаас ирүүлсэн танилцуулгаас харахад төсвийн бодлого хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхийг үнэлэх үзүүлэлтгүй, бүх салбар хүний эрхийг хамгаалах, тэгш боломжоор хангах ойлголтгүй байсан аж. Иймээс цаашид хэлэлцүүлгийг тогтмолжуулах, иргэний нийгмийн байгууллагуудыг төсвөөр дагнан сургаж, чадавхжуулах, төрийн байгууллагуудыг чиг үүргийнхээ хүрээнд хүний суурь эрхүүдийг хангаж ажиллах боломжийг бүрдүүлэх, салбар бүрд тавих шалгуур үзүүлэлтийн загвар гаргах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

eeb93abdb4054136a95dc111691da172

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Үндэсний аудитын газраас аудитын дүгнэлт гаргахдаа хүний эрхийг хэрхэн хангах талаар тухайн байгууллагын онцлогт тохирсон зөвлөмж өгч байх нь зүйтэй гэж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, хүний эрхийн хэрэгжилтийг үнэлэхэд анхаарах, энэ чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

Үргэлжлүүлээд хуралдаанаар Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон холбогдох байгууллагын мэдээллийг сонссон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын референт Г.Нямгэрэл, ХЭҮК-ын гишүүн Д.Энхболд, Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, УЕПГ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, ахлах прокурор Ч.Мөнх-Эрдэнэ, ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Цолмон, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Д.Одсэр, ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр нар хуралдаанд оролцов.

b051951e1c934b80a13fa2dd7fbf1273

ХЭҮК-ын гишүүн Д.Энхболд, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотойгоор ХЭҮК-т 2024 онд 360, 2025 онд 407, 2026 онд 303 гомдол ирсэн. Эдгээр нь нийт гомдол мэдээллийн 27.6 хувийг эзэлж байна. Цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцдоггүй гэсэн гомдол их ирдэг. Өмгөөлөгчдийн зүгээс, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа талууд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүй байна гэж үздэг. Мөн хойшлуулшгүй арга хэмжээгээр баривчлагдсан хүмүүсийн өмгөөлөгч авах эрх хангалтгүй байгааг дурдав. Цаашид шүүгчийн захирамжид цагдан хорих таслан сэргийлэх болон хорих хугацааг сунгах арга хэмжээ авсан үндэслэл, шийдвэрийн талаар тодорхой бичих шаардлагатайг ХЭҮК-ын төлөөлөл онцолсон. Комиссоос төлөвлөгөөт, гомдлын дагуу, гэнэтийн гэсэн гурван төрлийн шалгалт хийдэг байна. Он гарснаас хойш төлөвлөгөөт 3, орон нутагт 13 гэнэтийн шалгалт хийжээ.

fc81557ddd344d2aa020f3dab95c102a

УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын референт Г.Нямгэрэлийн мэдээллээр, цагдан хорих, баривчлах хойшлуулшгүй ажиллагаатай холбоотой Улсын Их Хурлын 5 тогтоолын 12 заалтад дүн шинжилгээ хийхэд хэрэгжилт 75 хувьтай байна.

Улсын Их Хурлаас 2024, 2025 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш хуулийн хэрэгжилтийн үнэлгээ хийгдээгүй гэсэн ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Цолмонгийн танилцуулгад Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг шүүмжлэлтэй хандаж, хоёр жил юу ч хийгээгүй байна гэж байж болохгүй, хуулийн хэрэгжилтийг улирал тутам мэдээлж, хагас жил тутам хэлэлцэх ёстой хэмээн сануулсан юм.

39b69285e53441a2afdd5c8bc0eeb3c6

ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Д.Одсэр, өнөөдрийн байдлаар 3350 гаруй хүн цагдан хоригдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас хохирсон гэх 5 хэрэг хяналтад байгаа гэсэн бол, УЕПГ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, ахлах прокурор Ч.Мөнх-Эрдэнэ, 2019-2025 онд сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлах тохиолдол цөөрсөн. Энэ оны эхний 3 улирлын байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой 246 гомдол ирсэн гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны үр дүн, эрх нь зөрчигдсөн иргэний хохирлыг барагдуулж, эрхийг нь сэргээх арга хэмжээ болон баасан гарагт баривчилдаг байдлыг зогсоосон эсэх талаар тодруулсан. Хууль зүйн туслалцааны төв жилд 2700-3000 орчим эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Хохирол барагдуулах тухайд ХЭҮК төлөөлөн нэхэмжлэл гаргадаг бөгөөд 2022 оноос хойш 42 нэхэмжлэл гаргаж, үүний 31-ийг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Хуралдааны төгсгөлд Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг олонхын саналаар батлав


Сэтгэгдэл 0
0/1000
Замын ослоор 4 хүн нас барсан хэрэгт 396 сая төгрөгийг замын компаниас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлүүллээ
1 цагийн өмнө 43
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
1 цагийн өмнө 10
ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
1 цагийн өмнө 11
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
1 цагийн өмнө 45
Эдийн засгийн сэтгүүлчид: 2027 оны төсөв сонгуульд бэлтгэх хэрэгсэл болж байна
1 цагийн өмнө 21
Нийслэлийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээгээ зогсоож, хийн түлшинд шилжлээ
1 цагийн өмнө 44
БНСУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН АХЛАХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2 цагийн өмнө 11
ОЛОН УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙН КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛНА
2 цагийн өмнө 45
Дотоодын гурил үйлдвэрлэгчдэд зориулан нэг жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгоно
2 цагийн өмнө 47
Таван мянган тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна
3 цагийн өмнө 52
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
3 цагийн өмнө 66
Чингис хаан үндэсний музей маргааш олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ
4 цагийн өмнө 50
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг тогтоох, нөхөн сэргээх чиглэлээр японы талтай хамтран ажиллах талаар санал солилцлоо
5 цагийн өмнө 14
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд 78 объектыг шалгажээ
5 цагийн өмнө 16
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
6 цагийн өмнө 22
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум цахилгаан машин цэнэглэх цэгтэй болжээ
6 цагийн өмнө 47
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
6 цагийн өмнө 55
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
6 цагийн өмнө 57
Сүхбаатар Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймэрийг унтраажээ
7 цагийн өмнө 66
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
8 цагийн өмнө 21
1 / 1