2026.11.17 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт гадаад улсаас албадан авчирсан 2 этгээдээс тухайн зардлыг гаргуулахаар шийдвэрлүүлжээ

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 278 хүнд холбогдох 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 24-ний өдрийн хугацаанд 8 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлжээ. Шүүхээс 12 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 хүнд 10 сараас 4 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 6 хүнд 1.5-6.6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн дээрх хэргүүдэд 2 иргэнээс Интерполоор эрэн сурвалжилж, Бүгд Найрамдах Турк, Польш улсаас Монгол Улсад албадан авчирахад гаргасан зардлыг нь гаргуулахаар шийдвэрлүүлжээ. 

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс зарим хэргийг тоймлон хүргэвэл:

Э.Б, Ч.Э нар нь бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр метамфетамины агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр буюу өөрсдөө хэрэглэх зорилгоор олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ч.Э, Э.Б нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан;

Ц.Б, Ц.Б нар нь бүлэглэн 2025 оны 9 дүгээр сард ... аймгийн нутаг дэвсгэрээс дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг бусдад худалдаалах зорилгоор түүж бэлтгэсэн, улмаар 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1кг, 41 грамм жинтэй ургамлыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... тоот байшинд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Ц.Б-г нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан;

3.А нь 2019 оны 1 дүгээр сард Испани Улсын Мадрид хотоос дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, "шавар" гэх хэрэглээний нэршилтэй, 3 кг жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад худалдаалах зорилгоор бусдаас худалдан авч, улмаар шуудан илгээмжээр 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан), 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (улсын хилээр нэвтрүүлсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс З.А-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, мөн улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн Интерполын шугамаар эрэн сурвалжилж, Польш Улсаас албадан авчирсан ажиллагааны зардал 12.7 сая төгрөгийг гаргуулж, Цагдаагийн байгууллагад олгохоор шийдвэрлэсэн.

Б.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 286.3 грамм жинтэй бодисыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.Г-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн Интерполын шугамаар эрэн сурвалжилж, Бүгд Турк Улсаас албадан авчирсан ажиллагааны зардал 18.6 сая төгрөгийг гаргуулж, Цагдаагийн байгууллагад олгохоор шийдвэрлэсэн.

Иргэн танд

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь нийгмийн ухамсар, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтийн эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэдэг. 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болгож, "мансуурах" хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг. 

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь гэмт хэрэгтээ ойр дотны хүмүүсээ татан оролцуулж, бусдыг дахин хэрэглэх зуршлыг бий болгож, худалдаалж буй хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлж, хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд доройтуулдаг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас Эрүүгийн хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. 

Сэтгэгдэл 0
0/1000
Ихэнх нутгаар хүйтэрнэ
3 цагийн өмнө 55
АШУҮИС-ИЙН РОБОТ МЭС ЗАСЛЫН СУРГАЛТЫН ТӨВ ЭМЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТАА ЭХЛҮҮЛЛЭЭ
4 цагийн өмнө 34
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 75 хувь нь хамрагджээ
5 цагийн өмнө 31
ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛСАН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
5 цагийн өмнө 63
“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
6 цагийн өмнө 67
Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо
6 цагийн өмнө 68
Жүдо бөхийн залуучуудын шигшээ баг Узбекистан Улсын Ташкент хотыг зорилоо
7 цагийн өмнө 70
Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа
7 цагийн өмнө 74
Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийв
8 цагийн өмнө 40
Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ
8 цагийн өмнө 75
У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ
9 цагийн өмнө 82
Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
10 цагийн өмнө 80
Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно
10 цагийн өмнө 39
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
11 цагийн өмнө 70
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
11 цагийн өмнө 73
Тусгай үнэт цаас гарган төв банканд эзэмшүүлэх шийдлийг Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийллээ
2026-11-16 93
Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
2026-11-16 80
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна
2026-11-16 44
АНУ-ын Невада мужийн дээд боловсролын системийн талаар мэдээлэл сонслоо
2026-11-16 80
МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБОО ХООРОНДЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДЭД ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ
2026-11-16 44
1 / 1