2026.10.01 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна

Эрчим хүчний сайдын тушаалаар салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ.


Уг ажлын хэсэг салбарын үйлдвэр, компаниудад газар дээр нь ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлийг хянан шалгах ажлыг хуваарийн дагуу зохион байгуулсаар байна.

Өвөлжилтийн бэлтгэл хангахад салбарын 46 үйлдвэр, компаниуд үндсэн болон туслах тоноглолын их засварт 749 нэр төрлийн, хөрөнгө оруулалтаар 447 нэр төрлийн, техник зохион байгуулалтын арга хэмжээний 419 нэр төрлийн буюу нийт 1,615 нэр төрлийн ажил төлөвлөснөөс 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байна.

Салбарын эрчим хүчний нүүрс олборлогч уурхайн гурван компани 80%-ийн гүйцэтгэлтэй, дулааны цахилгаан станцууд 81% байгаа бол дулааны станцууд 76%, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүд 78%, дулаан дамжуулах, түгээх сүлжээ 93%, сэргээгдэх эрчим хүч 85%-ийн гүйцэтгэлтэйгээр тус тусын өвөлжилтийн бэлтгэлийг ханган ажиллаж байна.


Цаашид уг ажлын хэсэг эрчим хүчний салбарын 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, төлөвлөсөн хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэн ажиллана.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
1 цагийн өмнө 9
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
1 цагийн өмнө 39
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна
1 цагийн өмнө 42
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
1 цагийн өмнө 44
Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа
1 цагийн өмнө 43
Монгол Улсын PISA-2025 үнэлгээний үндэсний үр дүнгийн танилцуулах, зөвлөлдөх уулзалт боллоо
2 цагийн өмнө 11
Энэ жил Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны түүхт 100 жилийн ой тохиож байна
2 цагийн өмнө 16
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2 цагийн өмнө 13
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
3 цагийн өмнө 45
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт боллоо
3 цагийн өмнө 15
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
3 цагийн өмнө 49
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
4 цагийн өмнө 49
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
4 цагийн өмнө 49
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
4 цагийн өмнө 43
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
4 цагийн өмнө 47
Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
4 цагийн өмнө 50
Азийн хөгжлийн банк эрчим хүчний шилжилтийн бодлогыг дэмжин ажиллана
4 цагийн өмнө 14
Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ
2026-09-30 46
ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
2026-09-30 34
Узбекистан улс түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулах боломжтой гэв
2026-09-30 27
1 / 1