2026.10.28 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Энэхүү мэдээлэл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 583 хүнд холбогдох 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс 9 хүнд холбогдох 3 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсэн байна. Шүүх 6 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2-3 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 2 хүнд 6.5 сая төгрөгийн торгох ял, 4 хүнд 1-ээс 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 3 хүнийг хэрэгсэхгүй болгож цагаатгах шийдвэр гаргажээ.

Хэргийг тоймлон хүргэвэл: 

- М.Д,Э.Б, О.С нар нь нийтийн албан тушаалтан буюу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн судалгааны газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Монгол гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт судалгааны” ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн “М....” ХХК-ийг шалгаруулж, тус компанид давуу байдал бий болгож, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтэд 91 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс М.Д , Э.Б, О.С нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 1 сарын хугацаагаар оршин сууж байгаа дүүргээс бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 91 сая төгрөгийг иргэний хариуцагч “М....” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн;

- О.Б нь нийтийн албан тушаалтан буюу Чингис Хаан Олон Улсын Нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа өөрийн танил Ц.Ч-н 239 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гаальд мэдүүлэхгүйгээр нэвтрүүлж, татвар төлүүлэхгүй байх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, гаалийн улсын байцаагч Т.Б-т хууль бус үүрэг, чиглэл өгч, Ц.Ч-г 37 сая төгрөгийн татвар төлөхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж давуу байдал бий болгосон гэх 5 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.Ч, Л.Ц, Б.Т нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, нийтийн албан тушаалтан О.Б, Т.Б нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.5 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.
Сэтгэгдэл 0
0/1000
Замын ослоор 4 хүн нас барсан хэрэгт 396 сая төгрөгийг замын компаниас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлүүллээ
39 мин өмнө 6
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
42 мин өмнө 6
ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
44 мин өмнө 7
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
46 мин өмнө 40
Эдийн засгийн сэтгүүлчид: 2027 оны төсөв сонгуульд бэлтгэх хэрэгсэл болж байна
53 мин өмнө 18
Нийслэлийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээгээ зогсоож, хийн түлшинд шилжлээ
54 мин өмнө 39
БНСУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН АХЛАХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
1 цагийн өмнө 10
ОЛОН УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙН КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛНА
1 цагийн өмнө 44
Дотоодын гурил үйлдвэрлэгчдэд зориулан нэг жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгоно
1 цагийн өмнө 47
Таван мянган тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна
2 цагийн өмнө 52
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
3 цагийн өмнө 64
Чингис хаан үндэсний музей маргааш олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ
3 цагийн өмнө 50
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг тогтоох, нөхөн сэргээх чиглэлээр японы талтай хамтран ажиллах талаар санал солилцлоо
4 цагийн өмнө 14
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд 78 объектыг шалгажээ
4 цагийн өмнө 16
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
5 цагийн өмнө 22
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум цахилгаан машин цэнэглэх цэгтэй болжээ
5 цагийн өмнө 47
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
5 цагийн өмнө 55
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
5 цагийн өмнө 57
Сүхбаатар Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймэрийг унтраажээ
6 цагийн өмнө 66
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
7 цагийн өмнө 21
1 / 1