2026.10.02 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
Хүүхдийн зуслангийн удирдлагуудтай уулзаж, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа нь өнгөрсөн хугацааны ололт, амжилт, туршлагаа дүгнэхийн зэрэгцээ хүүхдийн зуслангийн хөгжлийн дараагийн зууны зорилго, чиглэлийг тодорхойлох чухал үе болж байна.

 Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг хөгжүүлэх, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амарч, хөгжих нөхцөлийг сайжруулах чиглэлээр тодорхой тогтоол, шийдвэр гаргасан. 

 Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоол, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүүхдийн зуслангийн эрх зүйн орчин, хүний нөөц, зам тээвэр, дэд бүтцийг сайжруулах болон хүүхдийн аюулгүй байдлыг хангасан, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээг тусгаж, холбогдох байгууллагуудад даалгасан.

 Гэвч өнөөдрийн байдлаар, 

•25 зуслан газрын төлбөр төлдөг; 

•8 зуслан газрын төлбөрийн өртэй;

•6 зуслангийн бүсэд ахуйн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрх олгогдсон;

•9 зуслангийн хамгаалалтын бүсээс 500 метрийн дотор насанд хүрэгчдэд зориулсан үйлчилгээ, амралт, сувиллын газар болон согтууруулах ундаагаар үйлчлэх цэг байрладаг;

•6 зуслан төвлөрсөн цахилгаан хангамжид холбогдоогүй зэрэг асуудлууд байсаар байгаа талаар зуслангуудын удирдлага, төлөөллүүд санал хэлж, цаашид уг асуудлууд дээр төрийн дэмжлэг, анхаарал зайлшгүй хэрэгтэй байгааг онцоллоо. 

Уулзалт, хэлэлцүүлгээс гарсан үр дүн:

-Хууль тогтоомжийн шийдвэр ба тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газрын 2026 оны 299 дүгээр тогтоол болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн шийдвэрүүдийн хэрэгжилтийг салбар хоорондын уялдааг хангаж, бодитой хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг эрчимжүүлэх. 

-Газрын төлбөр болон өрийн дарамтыг хөнгөлөх/шийдвэрлэх: Газрын тухай хуулийн өөрчлөлтөөс үүдэлтэй зуслангуудад ирж буй газрын төлбөрийн ачаалал, үүссэн өрийн асуудлыг дахин эргэж харах, чөлөөлөх эсвэл хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр холбогдох яам, байгууллага хамтран шийдэлд хүрэх.

-Дэд бүтэц, цахилгааны асуудлыг шийдвэрлэх: Төвлөрсөн цахилгаан хангамжгүй байгаа 6 зусланг (тухайлбал 65 жил ажиллаж буй Баянхонгор аймгийн “Өвгөнжаргалант” зуслан) цахилгааны сүлжээнд холбох ажлыг үе шаттайгаар шийдэх. 

-Эрүүл, аюулгүй орчны хамгаалалтын бүсийг мөрдүүлэх: Зуслангийн хамгаалалтын бүсээс 500 метрийн доторх согтууруулах ундаагаар үйлчлэх цэг, насанд хүрэгчдийн амралтын газруудын үйл ажиллагаанд зохицуулалт хийж, хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэх. 

-Зуслангийн хөгжлийн дараагийн зууны хөгжлийн бодлогыг тодорхойлох хүрээнд “Хүүхдийн зуслангийн 100 жилийн ой”-н арга хэмжээнд идэвхтэй оролцож, цаашдын хөгжлийн бодлогыг хамтран тодорхойлж, зуслангийн стандартыг мөрдүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг болно.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Э.Батшугар: Ахмад настны эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжинэ
3 мин өмнө 1
Владимир Путин: Калининградад заналхийлбэл бүх зэвсгээ ашиглан хариу барих болно
49 мин өмнө 41
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГ “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ – 2026” ҮЗЭСГЭЛЭНГЭЭС “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА
1 цагийн өмнө 7
Хүүхдийн зуслангийн удирдлагуудтай уулзаж, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ
1 цагийн өмнө 9
Боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа
1 цагийн өмнө 14
Казахстан улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарч ажиллах боломжуудыг танилцууллаа
2 цагийн өмнө 11
Хөвсгөл аймгийн боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдлээ
2 цагийн өмнө 22
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
3 цагийн өмнө 14
“Уур амьсгалын ногоон сангийн Зүүн болон Өмнөд Азийн орнуудтай хийх бүс нутгийн яриа хэлэлцээр” арга хэмжээ боллоо
3 цагийн өмнө 49
2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
3 цагийн өмнө 47
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
3 цагийн өмнө 49
Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
3 цагийн өмнө 13
“Шар торгон өргөмжлөл” боловсролын хөтөлбөр хэрэгжиж байна
4 цагийн өмнө 13
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат дэлхийн хүнсний өдөрт зориулсан арга хэмжээнд оролцов
4 цагийн өмнө 13
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
4 цагийн өмнө 16
НҮБ өсөн нэмэгдэж буй гэмт хэргүүдэд илүүтэй анхаарахыг онцоллоо
4 цагийн өмнө 16
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт гадаад улсаас албадан авчирсан 2 этгээдээс тухайн зардлыг гаргуулахаар шийдвэрлүүлжээ
5 цагийн өмнө 47
Монгол Улсад 841.506 жуулчин ирээд байна
5 цагийн өмнө 51
Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ
5 цагийн өмнө 20
"Цахим Говь-Алтай": Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилт, шийдлүүдийг хэлэлцлээ
5 цагийн өмнө 17
1 / 1