АШУҮИС-ийн НЭМС-ийн, Орчны Эрүүл Мэндийн Тэнхим болон HSE клуб хамтран НЭМС-ийн 70 жилийн ойн хүрээнд “Эрүүл ажилтан – Эрүүл ирээдүй” сэдэвт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) анхдугаар олимпиадыг 2026 оны 11-р сарын 3-ны өдөр амжилттай зохион байгуулжээ.
Тус олимпиад нь ХАБЭА мэргэжлээр суралцаж буй оюутнуудын онолын мэдлэгийг бататгах, ажлын байрны аюул, эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, ослын үед шуурхай арга хэмжээ авах чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах болон бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой байв.
Олимпиадад НЭМС, ШУТИС, МХИС 3 их, дээд сургууль, коллежийн ХАБЭА чиглэлээр суралцаж буй оюутнууд 4 хүний бүрэлдэхүүнтэй 10 баг болон өрсөлдөж, мэдлэгийн сорил, ажлын байрны аюулыг илрүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуйн эрсдэлийг үнэлэх, үйлдвэрлэлийн ослын үед авах арга хэмжээ боловсруулах, ХАБЭА-н инновацийн шийдэл танилцуулах зэрэг таван үе шатанд мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Оролцогчид бодит кейс, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах, инновацийн шийдэл санал болгох замаар мэргэжлийн ур чадвараа харуулсан нь онцлогтой болж өнгөрсөн.
Олимпиадад:
АШУҮИС, НЭМС сургуулийн ХАБЭА IV курс Four ward баг тэргүүн байр,
АШУҮИС, НЭМС сургуулийн НЭМЭА V курс Like team баг дэд байр
ШУТИС, ХАБЭА III курс Улаан дуулгатан баг гуравдугаар байр
ШУТИС, ХАБЭА III курс Улаан дуулгатан баг “Шилдэг инноваци”, шагнал хүртжээ.

