2026.10.27 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

“1000 сэтгүүлчийн форум” болно

ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ – АРДЧИЛЛЫН БАТАЛГАА

“1000 сэтгүүлчийн форум”-д урьж байна. 

“1000” бол заавал оролцогчдын тоог илэрхийлэх бус, Монголын сэтгүүл зүйн салбарын өргөн төлөөлөл, нэгдэл, хамтын хариуцлагыг бэлгэдсэн нэр юм.


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан зохион байгуулах энэхүү форумд сэтгүүлчид, ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, эрхлэгчид, редакторууд, мэргэжлийн холбоод, Олон улсын байгууллага, хүний эрхийг хамгаалагч байгууллагуудыг урьж, салбарынхаа өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн талаар нээлттэй хэлэлцэхийг зорьж байна.


Форумын зорилго нь хэн нэгнийг буруутгах, нэг байр суурийг тулгах бус, эрх чөлөө ба хариуцлага, хараат бус байдал ба ил тод байдал, мэргэжлийн ёс зүй ба олон нийтийн итгэлийн тэнцвэрийг хамтдаа тодорхойлоход оршино.


ХЭЛЭЛЦЭХ ҮНДСЭН СЭДВҮҮД


1. Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн эрх, аюулгүй байдал

2. Мэргэжлийн ёс зүй, редакцын хараат бус байдал

3. Хэвлэл мэдээллийн санхүүжилт, өмчлөл, ил тод байдал

4. Сэтгүүл зүйн нэрийг ашиглан хууль бус ашиг хонжоо олох, дарамтлах асуудал

5. Олон нийтийн итгэл, шинэ технологи, салбарын хамтын ажиллагаа


ФОРУМЫН ТОВЧ ХӨТӨЛБӨР


08:00–09:00 — Бүртгэл


09:00–10:25 — Нээлт, илтгэлүүд


10:40–12:30 — Нэгдсэн панел хэлэлцүүлэг


13:00–13:30 — Үдийн цай


14:00–15:15 — Сэтгүүлчдийн хаалттай хэлэлцүүлэг


15:30–16:50 — Салбарын тулгамдсан асуудлаар санал нэгтгэж, сэтгүүл зүйн эрх чөлөө, ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэх нэгдсэн уриалга гаргах


16:50–17:00 — Форумын хаалт


Огноо: 2026 оны 10 дугаар сарын 30

Байршил: Монголын Хүүхдийн ордон, Улаанбаатар хот


1000 — Өргөн төлөөлөл. Нэгдсэн хэлэлцүүлэг. Хамтын шийдэл.


Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, мэргэжлийн ёс зүй, хариуцлагаа бэхжүүлж, олон нийтийн итгэлийг хамтдаа нэмэгдүүлье.


ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: 


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл

Сэтгэгдэл 0
0/1000
Нярайн түнхний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг үндэсний хэмжээнд нутагшууллаа
19 мин өмнө 33
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байнa
1 цагийн өмнө 8
“1000 сэтгүүлчийн форум” болно
1 цагийн өмнө 52
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
2 цагийн өмнө 59
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад 755 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
2 цагийн өмнө 45
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
3 цагийн өмнө 9
Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна
3 цагийн өмнө 47
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв
3 цагийн өмнө 46
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
4 цагийн өмнө 47
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
4 цагийн өмнө 55
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жин дэх урьдчилсан шатны барилдаанууд явагдана
6 цагийн өмнө 20
Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа
6 цагийн өмнө 21
Ихэнх нутгаар хүйтэрнэ
6 цагийн өмнө 53
ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
6 цагийн өмнө 17
Арваннэгдүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ
6 цагийн өмнө 52
"Гоо улирал 2026" энэ сарын 29-нд зохион байгуулагдана
7 цагийн өмнө 18
Цагдаагийн алба хаагчид гүүрнээс үсрэхийг завдсан жирэмсэн эмэгтэйн амь насыг аварчээ
7 цагийн өмнө 57
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
7 цагийн өмнө 19
Налайх дүүргийн 4 дүгээр хорооны 1.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна
7 цагийн өмнө 19
ИЗРАИЛИЙН СОНГУУЛЬ: НЕТАНЬЯХУ ЗАСГИЙН ЭРХЭЭ ХАДГАЛЖ ЧАДАХ УУ?
7 цагийн өмнө 48
1 / 1