2026.10.27 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байнa

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авч байна. Уг хуулийн төсөл нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг тогтоох, санхүүгийн хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохицуулагч байгууллагын хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэж байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг тусгах зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн эхний өдөр Монголын банкны холбоо, Банк бус санхүүгийн байгууллагын холбооны гишүүн байгууллагууд болон санхүүгийн салбарын бусад төлөөлөл оролцож, хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилттэй холбоотой асуудлаар санал солилцлоо. Хэлэлцүүлгийг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар удирдан явуулж, оролцогчдын санал, байр суурийг нээлттэй сонсон, холбогдох асуудлуудыг хэлэлцэв.

Хуулийн төсөлд санхүүгийн хэрэглэгчид гэдэгт санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаар сонирхож байгаа болон авч буй хувь хүн, түүнчлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн холбогдох заалтад хамаарах бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг хамруулж байна. Харин санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид гэдэгт Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрөл, бүртгэлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийг хамруулжээ. Тухайлбал, банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үнэт цаасны болон даатгалын компани, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг санхүүгийн салбарын оролцогчдод уг хуулийн зохицуулалт үйлчлэхээр тусгав.

Хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эрх, үүргийн тэнцвэрийг хангах, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ил тод байдлыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин сайжрах ач холбогдолтой. Мөн зохицуулагч байгууллагууд санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хяналт шалгалт хэрэгжүүлэх, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг дэмжсэнээр санхүүгийн салбарын хариуцлагатай, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх, иргэдийн санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн судалж, хуулийн төслийг боловсронгуй болгох, санхүүгийн салбарын онцлог болон зохицуулалтын хэрэгжих боломж, талуудын байр суурийг харгалзан үзэх юм.


Сэтгэгдэл 0
0/1000
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байнa
1 цагийн өмнө 7
“1000 сэтгүүлчийн форум” болно
1 цагийн өмнө 50
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
1 цагийн өмнө 55
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад 755 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
2 цагийн өмнө 44
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2 цагийн өмнө 8
Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна
3 цагийн өмнө 46
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв
3 цагийн өмнө 46
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
4 цагийн өмнө 47
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
4 цагийн өмнө 55
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жин дэх урьдчилсан шатны барилдаанууд явагдана
6 цагийн өмнө 20
Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа
6 цагийн өмнө 21
Ихэнх нутгаар хүйтэрнэ
6 цагийн өмнө 53
ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
6 цагийн өмнө 17
Арваннэгдүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ
6 цагийн өмнө 52
"Гоо улирал 2026" энэ сарын 29-нд зохион байгуулагдана
6 цагийн өмнө 18
Цагдаагийн алба хаагчид гүүрнээс үсрэхийг завдсан жирэмсэн эмэгтэйн амь насыг аварчээ
7 цагийн өмнө 56
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
7 цагийн өмнө 19
Налайх дүүргийн 4 дүгээр хорооны 1.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна
7 цагийн өмнө 19
ИЗРАИЛИЙН СОНГУУЛЬ: НЕТАНЬЯХУ ЗАСГИЙН ЭРХЭЭ ХАДГАЛЖ ЧАДАХ УУ?
7 цагийн өмнө 48
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
7 цагийн өмнө 52
1 / 1