2026.10.06 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.06/ хуралдаан 11.29 цагт 65.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн С.Зулпхар даргалан явуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газраас 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, П.Наранбаяр нарын УИХ-ын 9 гишүүнээс 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл, Х.Ганхуяг нарын УИХ-ын 10 гишүүнээс 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Өгөгдлийн тухай хуулийн төсөл, Б.Бат-Эрдэнэ нарын УИХ-ын 4 гишүүнээс 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Засгийн газраас 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Б.Уянга нарын УИХ-ын 3 гишүүнээс 2026 оны 09 сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, С.Цэнгүүн нарын УИХ-ын 31 гишүүнээс 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.


5.jpg

Ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир, Манай улс ирэх онд төрийн өмчийн объектуудаа түрээслүүлээд 1,7 тэрбум төгрөгийн орлого олно гээд төлөвлөж. 2020 онд түрээсийн төлбөрөөс 2,4 тэрбумын орлого олдог байсан бол одоо 1,7 болж буурч. Тийм атлаа төрийн байгууллагууд, төслийн нэгжүүд 2027 онд 119.8 тэрбум төгрөгөөр бусдаас объект түрээслэх юм байна. Бид өөрийн хөрөнгөө өөрөө ашиглаж болдоггүй юм уу. Төр өөрөө хөрөнгөө метр квадратыг нь 50 мянгаар түрээслүүлдэг, өөрөө түрээслэхээрээ 170 мянган төгрөг хүртэл төлдөг. Хэмнэлтийн бодлого хаана байна вэ хэмээн асуусан.


6.jpg

7.jpg

Сангийн сайд З.Мэндсайхан, Сангийн яам төслийн 47 нэгжийг 2026 оны 1 сараас эхлэн нэгтгэн 17 болгоод оффис түрээсийн зардлыг бууруулаад явж байгаа хэмээсэн бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Байрны түрээстэй холбоотой асуудал сүүлийн гурван жилийн хугацаанд огцом тэлсэн байна. Засгийн газар энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, төрийн өмчийн бүх агентлаг, улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниудын түрээсийн асуудлыг нь шалгаад Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долдугаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Ажлын хэсгийн судалгааны хүрээнд өнгөрсөн долдугаар сард 22 улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгаж, өндөр үнэтэй байр түрээслэхийг зогсоосон. Хамгийн өндөр түрээстэй нь ИНЕГ, шүүхүүд байна. Мөн гадаад улсад суугаа манай ЭСЯ, консулын газрууд байна. Засгийн газар өнгөрсөн сарын хуралдаанаараа өндөр түрээс төлж байгаа гурван шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэсэн гэсэн хариулт өгсөн.


8.jpg

УИХ-ын гишүүн Ц.Туваан, ирэх онд төсөвт байгууллагын албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж хэрхэн нэмэгдэхийг тодруулсан. Мөн сонгуулийн санал тоолох хар машиныг шинэчлэх хөрөнгө ирэх оны төсөвт тусгагдсан эсэхийг лавласан юм.


9.jpg

Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ, 2027 оны хоёрдугаар улирлаас төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг 10 хувиар нэмэгдүүлэхээр холбогдох зардлыг 2027 оны төсвийн төсөлд тусгасан. 2026 оны төсвийн тодотголоор боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбар болон бусад төрийн үйлчилгээний албан хаагчдын нэмэгдүүлэхээр тусгасан. Түүнчлэн ахмадуудын тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 2027 оны 01 дүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэхээр тусгасан гэлээ.


3.jpg

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар, Засгийн газраас 2027 оны төсөвт сонгуулийн санал тоолох автоматжуулсан төхөөрөмж болох хар машин худалдан авах төсвийг тусгасан. Нийт дүнгээрээ 29,2 тэрбум төгрөг туссан байгаа. Нийтдээ 3 мянган санал тоолох машиныг ирэх оны эхний улиралд багтаан хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний 1000 машиныг хүлээн аваад техникийн баталгаажуулалтыг хийгээд дуусаж байна гэсэн хариулт өгсөн.


4.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ц.Туваан С.Зулпхар нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо
31 мин өмнө 37
Ц.Идэрбат: Малын вакцины импортын хамаарлыг бууруулж, 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна
1 цагийн өмнө 3
Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна
1 цагийн өмнө 41
ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ
1 цагийн өмнө 35
Япон, Солонгос зэрэг орнуудад ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломж, экспортын гарцуудыг судалж байна
2 цагийн өмнө 41
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ
2 цагийн өмнө 44
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2 цагийн өмнө 12
"Дэлхийн сансрын 7 хоног" үргэлжилж байна
3 цагийн өмнө 46
Мал эмнэлгийн ерөнхий газар болон монголын мал эмнэлгийн үндэсний холбооны удирдлагуудтай уулзлаа
5 цагийн өмнө 11
Галт суманд 640 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо
5 цагийн өмнө 47
Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ
5 цагийн өмнө 13
Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ
5 цагийн өмнө 11
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх арваннэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ
5 цагийн өмнө 13
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч яан браатуг хүлээн авч уулзлаа
5 цагийн өмнө 10
ХБНГУ-ын Бавари мужийн Ландсхут хотын давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орлогч Др. Штефан Приллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
5 цагийн өмнө 13
SpaceX-ийн Starship анх удаа дэлхийн тойрог замд амжилттай орлоо
5 цагийн өмнө 42
ГЕГ: Карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ
5 цагийн өмнө 44
Б.Баатарыг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ
5 цагийн өмнө 43
Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум боллоо
6 цагийн өмнө 13
Хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага 57 хувиар өсжээ
6 цагийн өмнө 15
1 / 1