Монгол Улсын нийт хүн амын 9.6 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. Тэдний 59.8 хувь нь эмэгтэй, 40.2 хувь нь эрэгтэй байна.
Ахмад настнуудын 70.8 хувь нь Улаанбаатар хотод, 29.2 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.
Хамгийн түгээмэл ахмад настны нэрсийн эхний тавд Оюунчимэг, Алтанцэцэг, Энхтуяа, Наранцэцэг, Оюунцэцэг нэр багтжээ.
Мөн аравдугаар сарын 1-нд төрсөн ахмад настнаас 560 эрэгтэй, 849 эмэгтэй байгаа бол хамгийн өндөр настай нь 108 настай эмэгтэй байна.

Одоогоор сэтгэгдэл алга.