Нийслэлийн Хяналт шалгалтын газар үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлж, арваннэгдүгээр сарын 13-ны өдөр баталгаажуулалтын гэрчилгээ гардан авлаа. Тус стандартад нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй хот төлөвлөлт, барилга, барилгын материал, өргөх байгууламж, усан хангамж, ариутгах татуурга, эрчим хүч, цахилгаан, дулаан, газрын тос, хий, авто тээвэр, авто зам, харилцаа холбоо, газрын харилцаа, хотын стандарт зэрэг хяналтын чиглэлийг хамрууллаа. Ийнхүү байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь чанарын менежментийн тогтолцоонд нэгтгэжээ.

Байгууллагын хэмжээнд чанарын менежментийн тогтолцоог богино хугацаанд амжилттай нэвтрүүлж, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн баталгаажуулсан нь байгууллагын удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалтын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх чухал алхам боллоо. Нийслэлийн Хяналт шалгалтын газар үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвшүүлж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлнэ.