2026.11.09 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

С.Даваасүрэн “Монгол Улс ба БНХАУ-ын Ляонин мужийн эдийн засаг, худалдааны харилцааг танилцуулах хурал”-ыг нээж үг хэллээ

2026-09-24 51

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ляонин мужид зохион байгуулагдаж буй Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын 7 дугаар үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж үг хэлэв.

Тэрбээр Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд бүс нутгийн бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлов.

Мөн дэд сайд С.Даваасүрэн БНХАУ-ын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны дэд дарга Жоу Чян, Ляонин мужийн Намын хорооны дарга Шюй Күньлинь нарын хамт үзэсгэлэнгийн талбайтай танилцаж, Монгол Улсаас оролцож буй аж ахуй нэгжүүдийн павильоноор зочиллоо.

Энэ удаагийн арга хэмжээнд Монгол улс гол зочин орноор оролцож байгаа бөгөөд "Монгол Улс ба БНХАУ-ын Ляонин мужийн эдийн засаг, худалдааны харилцааг танилцуулах хурал”-ыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн нээж, Ляонин мужийн 70 орчим аж ахуй нэгжийн 100 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо.

Тус хурлаар Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, аялал жуулчлалын салбар болон цаашдын хамтын ажиллагааны боломжийг танилцуулж, мөн Монгол Улсад хэрэгжиж буй БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, бизнесийн туршлагаас хуваалцлаа.

БНХАУ-ын Ляонин мужийн Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын арга хэмжээнд 50 гаруй улсын төр, бизнесийн салбарын төлөөлөл оролцож, Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграц, худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцэх, шинэ түншлэлийг бий болгох чухал талбар боллоо.

Монгол Улсын хувьд тус үзэсгэлэн нь БНХАУ болон Зүүн Хойд Азийн бүс нутгийн орон нутаг, бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл 0
0/1000
“ЭРҮҮЛ АЖИЛТАН–ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ХАБЭА-Н АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
6 цагийн өмнө 15
Элчин сайд Алексей Евсиков: Шатахуун нийлүүлэлтэд тасалдал үүсээгүй. Үнэ ч хоёр дахин нэмэгдээгүй
6 цагийн өмнө 17
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 100
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 90
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 46
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 47
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 142
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 44
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 40
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 81
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 85
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 47
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 81
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 91
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 83
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 58
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 83
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 80
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 53
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 52
1 / 1