2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

АШУҮИС-ИЙН ТӨВ ХОТХОНЫ “СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн сургалт, оюутны хөгжлийн орчныг өргөжүүлэх, спортын дэд бүтцийг шинэчлэн хөгжүүлэх хүрээнд Төв хотхонд шинээр баригдах “Спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтын шав тавих ёслол боллоо.

Шинээр баригдах спорт заал нь 17,127 м² талбайд төлөвлөгдөж байгаа бөгөөд орчин үеийн дизайны шийдэлтэй, 13 метрийн таазны өндөртэй, 600 хүний багтаамжтай байхаар төлөвлөжээ.

Тус спорт заал нь АШУҮИС-ийн оюутан, багш, ажилтнуудын биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэхээс гадна их сургуулийн хэмжээний тэмцээн, уралдаан, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах боломж бүхий орчин үеийн спортын дэд бүтэц болох юм.

Барилгын зураг төсөлд барилгын талбайн инженер геологийн нөхцөл, хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдал болон галын автомашин нэвтрэх боломжийг нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, барилгын талбайд галын машин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд одоо байгаа агуулахын барилгыг буулгаж, барилгын талбайн орц, гарцын хөдөлгөөнийг зохицуулахаар төлөвлөв.

Шинэ спорт заалны төлөвлөлт нь АШУҮИС-ийн Төв хотхоны орчин, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн байр, лекцийн танхим болон одоо ашиглаж буй спорт заалны орчны хөдөлгөөнтэй уялдсан байдлаар боловсруулагдсан.

Мөн барилгын зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баталсан бөгөөд өмнө нь 2024 оны 4 дүгээр сарын 22-нд архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байна.

Ийнхүү АШУҮИС-ийн Төв хотхонд орчин үеийн шаардлагад нийцсэн спортын цогц орчныг бүрдүүлэх бүтээн байгуулалтын ажил эхэлж, оюутан залуусын эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маяг, спортын хөгжлийг дэмжих шинэ орчин бий болох юм.

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1