2026.09.29 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл өгч зарим асуудалд санал солилцлоо

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаярт, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл өгч зарим асуудалд санал солилцлоо.

Уулзалтад ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа О.Нямдаваа, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Оюу-Эрдэнэ болон бусад удирдлагууд оролцлоо.

Монгол Улсын хэмжээнд гарч буй нийт гэмт хэрэг, зөрчлийн 80 гаруй хувь Улаанбаатар хотод үйлдэгдэж байгаа. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэхдээ техник технологи, хиймэл оюун ухаан ашиглах нь бодит үр дүн нь их гэдгийг ЦЕГ-ын удирдлагууд мэдээллээ. Цагдаагийн албан хаагчдын орон тоог нэмэх бус технологийн дэвшлийг, хиймэл оюун ашиглахад анхаарах бодит шаардлага бий болсныг онцоллоо.

Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн илрүүлэлтийн хугацааг хэмнэх, албан хаагчдын ачааллыг багасгах олон давуу талтай гэж мэдээлэв.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаярын зүгээс технологийн дэвшил болоод хиймэл оюуныг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх үйл явцад ашиглахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг бүрэн дэмжинэ гэж байр сууриа илэрхийлэв.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг гэдгийг онцлов
3 цагийн өмнө 15
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Гоцурвэтэй уулзлаа
3 цагийн өмнө 19
Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
3 цагийн өмнө 9
Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл өгч зарим асуудалд санал солилцлоо
3 цагийн өмнө 11
100 сая ам.долларын санхүүжилттэй “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” эхэллээ
4 цагийн өмнө 45
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
4 цагийн өмнө 8
УИХ-ын Тамгын газрын албан хаагчид Microsoft 365 платформыг үр дүнтэй ашиглах сургалтад оролцлоо
4 цагийн өмнө 14
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
4 цагийн өмнө 39
Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
5 цагийн өмнө 47
Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийжээ
5 цагийн өмнө 11
Налайх дүүргийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд төр, олон нийтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо
6 цагийн өмнө 14
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
6 цагийн өмнө 12
Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв
6 цагийн өмнө 11
Монгол Ардын Нам, Японы Либерал Ардчилсан Намтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
6 цагийн өмнө 45
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
6 цагийн өмнө 45
Төв Азийн бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх санамж бичиг байгуулав
7 цагийн өмнө 13
“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа
7 цагийн өмнө 10
Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна
7 цагийн өмнө 13
Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
7 цагийн өмнө 49
Эрчим хүчний яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
8 цагийн өмнө 14
1 / 1