ОХУ-аас Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол" гэдэг газар2026.09-р сарын 15-нд орж ирсэн ойн түймрийг өнөөдөр (2026.09.25) 09:30 цагт бүрэн унтраалаа.
Түймрийн голомтод ажилласан алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэгээр тэргээр тээвэрлэн хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулжээ.
Алба хаагчид 4 бүлэгт хуваагдан ажилласан бөгөөд урьдчилсан байдлаар 80 орчим га талбай өртсөн байна.
Одоогоор сэтгэгдэл алга.