2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

Прокурорын байгууллага 2026 оны есдүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 488 хүнд холбогдох 221 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.


Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдэд Нийслэл болон Ховд аймгийн прокурорын газрууд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 5 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас

  • -Б.М нь ... газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа, “М...” ХХК-ний гаалийн мэдүүлгээр импортолсон зөрчилтэй бараанд хяналт шалгалт хийн гаалийн хилээр нэвтрүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “М... “ ХХК-ний захирал Х.Т-с бусдаар дамжуулан 500 мянган төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
  • Шүүхээс Б.М-ийг нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.
  • Ц.Б нь ... газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэн П.А-ийн гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн 1 тэрбум төгрөгийн үнэт эдлэлийг холбогдох дүрэм журмыг зөрчиж, нэвтрүүлэн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар болох 164 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан;
  • П.А нь Олон улсын нислэгээр их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө болох 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн үнэт эдлэл, алт, монет, шүрэн эдлэл зэргийг өөрийн биедээ нууж гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болох нийт 164 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн, дээрх үйлдлийг шалгаж байсан эрх бүхий албан хаагчид албаны чиг үүрэг албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах) 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх), 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
  • Шүүхээс Ц.Б-г эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял,
  • Шүүгдэгч П.А-г дээрх хэрэгт хамтран оролцсон, нийтийн албан тушаалтанд хахууль өгөх, татвар төлөхөөс зайлсхийх гэсэн 3 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 8 сар, 7 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан.
  • - А.М нь Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017-2021 он хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан "М..." ХХК-ийн ерөнхий захирал Д.Э-с 2018-2022 онд 2 удаагийн үйлдлээр нийт 439 сая төгрөгийн хахууль авсан,
  • Б.Ц нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа төслийн туслан гүйцэтгэгч "М...”ХХК-ийн ерөнхий захирал Д.Э-с 2020 онд 4.7 сая төгрөгийн эрүүл мэндийн матрас, 2021 онд амралтын газрын урьдчилгаа төлүүлж нийт 8.7 сая төгрөгийн хахууль авсан;
  • Д.Э нь 2017 оноос Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан А.М, Б.Ц нарт хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,5 дэх хэсэг (хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
  • Шүүхээс А.М, Б.Ц нарыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, А.М-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял, Б.Ц-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял, Б.Э-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
  • Түүнчлэн А.М-с гэмт хэрэг үйлдэж олсон орлого 439 сая төгрөг, Б.Ц-с гэмт хэрэг үйлдэж олсон 8.7 сая төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн.

Ховд аймгийн прокурорын газраас

  • Л.Б нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа нягтлан бодогч Б.С-тай бүлэглэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн данснаас 2017-2021 онуудад ажил үйлчилгээ хийсэн мэтээр олон удаагийн үйлдлээр өөрийн төрсөн охин Э.С, нягтлан бодогч Б.С нарын дансаар дамжуулан шилжүүлэн авч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөвт нийт 12.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
  • Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Б, Б.С нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Л.Б-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Б.С-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1