2026.11.09 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Интерполоор эрэн сурвалжилж байсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа

Олон хүнд онц хэмжээний хохирол учруулаад оргон зайлсан Дамжингийн Отгонбаярыг өчигдөр /2026.09.23/ 15:00 цагт ОХУ-аас Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор шилжүүлэн авах ажиллагааг интерпол, Мөрдөн байцаах албаны бие бүрэлдэхүүн зохион байгууллаа. Цагдаагийн алба хаагчид түүнийг оройн 20:00 цагийн үед Улаанбаатар хотод авчирч, баривчлах тогтоолыг нь танилцуулснаар цагдан хорих 461 анги руу шилжүүллээ.

Дамжингийн Отгонбаяр нь "Хурд" группийн туслан гүйцэтгэгч "Тангас", "Гэрэлт есөн од" зэрэг компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус группийн барьсан төслүүдээс байр зарна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал, Д.Отгонбаяр нь эхнэр Э.Гэрэлмаагийн хамт залилан хийж, иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм. Тэрбээр 2014 оноос эхлэн "Хурд" группийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байдаг. Хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх үедээ буюу 2024 оны арваннэгдүгээр сард оргон зайлж, олон улсад эрэн сурвалжлагдаж байсан юм. Улмаар 2025 онд ОХУ руу хил зөрчин нэвтрэх үедээ саатуулагдаж, тус улсын шоронд жил гаруй хоригдсон байдаг. Харин түүний эхнэр Э.Гэрэлмаа нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хяналтын прокуророор ажиллаж байсан бөгөөд түүнийг залилангийн гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байгаа юм.

Сэтгэгдэл 0
0/1000
“ЭРҮҮЛ АЖИЛТАН–ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ХАБЭА-Н АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
6 цагийн өмнө 15
Элчин сайд Алексей Евсиков: Шатахуун нийлүүлэлтэд тасалдал үүсээгүй. Үнэ ч хоёр дахин нэмэгдээгүй
6 цагийн өмнө 17
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 100
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 90
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 46
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 47
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 142
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 44
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 40
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 81
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 85
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 47
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 81
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 91
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 83
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 58
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 83
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 80
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 53
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 52
1 / 1