2026.09.30 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндэсний чиглэлийн төслийг өргөн барилаа

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.09.30/ өргөн мэдүүллээ.

Монголбанкны шинэ удирдлагын баг өмнөх жилүүдийн бодлогын хэрэгжилт, сургамжид тулгуурлан Төв банкны дунд хугацааны зорилт, хөгжлийн чиглэлийг тодорхойлж, 2026–2030 оны стратегийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй уялдуулан боловсруулсан 2027 оны Үндсэн чиглэл нь үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ Төв банкны засаглал, хараат бус байдлыг бэхжүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг юм. 

Монголбанкны Ерөнхийлөгч төслийг өргөн барих үеэрээ инфляцыг зөвхөн бодлогын хүүгээр удирдахаас илүүтэй төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, санхүүгийн сахилга батыг хангах, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг хөгжүүлэх зэрэг цогц шинэчлэлд анхаарч байгааг онцоллоо. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төсөлд үнийн тогтвортой байдал, банкны салбарын тогтвортой байдал гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ингэхдээ бодлогын арга хэмжээний хэрэгжилтийг хэмжих, хариуцлагыг тодорхой болгох, инновац, технологийн шийдлийг үе шаттай нэвтрүүлэхэд анхаарч байна. 

Үнийн тогтвортой байдлыг хангах хүрээнд инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулах, төгрөг болон валютын зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээ, аюулгүй байдлыг хангахад зорьж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд хяналт шалгалтын зохицуулалтыг Базелын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлалыг нэвтрүүлэх, актив удирдлагын тогтолцоог бүрдүүлэхээр тусгалаа. Түүнчлэн гадаадын банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чанаргүй зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах чанаргүй активын хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээг эхлүүлнэ. 

Мөн цахим залилан, санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхийн зэрэгцээ банк, санхүүгийн салбарын мэдээллийг шуурхай ашиглаж, технологийн шийдэлд тулгуурлан эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг нэмэгдүүлнэ. Төлбөрийн системийн хүртээмж, үр ашиг, найдвартай байдлыг сайжруулахад мөн анхаарна. Монголбанк 2027 онд эдгээр бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ институтийн хараат бус байдал, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлж, технологид суурилсан Төв банкны тогтолцоонд үе шаттай шилжих замаар “Хараат бус, хариуцлагатай, итгэл даасан Төв банк” болох дунд хугацааны зорилтоо хэрэгжүүлэхээр тусгалаа.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ
48 мин өмнө 9
ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
1 цагийн өмнө 9
Узбекистан улс түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулах боломжтой гэв
1 цагийн өмнө 5
Боловсролын санхүүжилтийг төрөөс нэмэгдүүл” зөвлөгөөн болж байна
1 цагийн өмнө 6
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
1 цагийн өмнө 10
БНСУ-ын Чүнчоннам-до мужийн Чонан хотын ХАА-н бодлогын хэлтсийн дарга Пак Жэ Ун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
1 цагийн өмнө 4
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндэсний чиглэлийн төслийг өргөн барилаа
1 цагийн өмнө 24
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 44 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
1 цагийн өмнө 41
Монголын хүн амын 9.6 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна
2 цагийн өмнө 8
Нийслэлд борлуулагдаж байгаа АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
2 цагийн өмнө 35
Монгол Улсад 17 улсын 74 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна
2 цагийн өмнө 42
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
3 цагийн өмнө 50
Азербайжан улс манайхаас авах импортын хэмжээгээ нэмэгдүүлж, өөрийн улсаар дамжуулан Иран руу бараа таваар гаргах гүүр болоход бэлэн байгаагаа илэрхийлэв
3 цагийн өмнө 16
Б.Номин-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байна
5 цагийн өмнө 14
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
5 цагийн өмнө 43
Баянхошууны тойргийн замыг өнөөдөр 23:00 цагт нээнэ
5 цагийн өмнө 52
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
6 цагийн өмнө 62
Ж.Энхбаяр: Монгол Улс Карек-ийн хүрээнд эрчим хүч, уул уурхай, чухал ашигт малтмал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна
6 цагийн өмнө 14
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
6 цагийн өмнө 13
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
6 цагийн өмнө 13
1 / 1