2026.09.25 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026.09.24-нд “Нээлттэй парламент” бодлогын хэрэгжилтийн хүрээнд Улсын Их Хурлын албан ёсны цахим платформыг шинэчлэх ажлын явцтай танилцаж, хэрэгжилт, хөгжүүлэлтийн чиглэлээр холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонслоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга иргэдийн мэдээлэл авах үндсэн эрхийг хангах, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх нь ардчилсан засаглалын салшгүй зарчим болохыг онцлов. Тэрбээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, хууль тогтоомжийн хүрээнд нийтэд нээлттэй байж болох мэдээллийг нэгдсэн стандарттай, хэрэглэгч төвтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрээр олон нийтэд хүргэх чиглэлээр ажиллахыг үүрэг болголоо.

Цахим системийн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоох үйл явцын үе шат бүрийг илүү нээлттэй, олон нийтэд ойлгомжтой, хянах боломжтой болгох бөгөөд УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалтын үр дүн, Байнгын хороо болон ажлын хэсгийн үйл ажиллагаа, хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, оролцоог дэмжих цахим механизмуудыг нэгтгэсэн дэвшилтэт мэдээллийн сан бүхий платформыг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Мөн нээлттэй өгөгдөл, цахим хүртээмж, мэдээллийн ил тод байдал нь парламентын институцид итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлж, төлөөллийн ардчиллын чанар, үр нөлөөг дээшлүүлэх чухал хүчин зүйл болохыг УИХ-ын дарга дурдав.

Тэрбээр парламентын албан ёсны цахим платформыг орчин үеийн технологийн шийдэл, мэдээллийн аюулгүй байдлын шаардлага, хэрэглэгчийн туршлагын олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх нь төрийн цахим шилжилтийг дэмжихээс гадна парламентын үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэн бүрт бодит цагийн горимоор шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн энэхүү шинэчлэл нь “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй институцийн шинэчлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцоллоо хэмээн Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монгол–Чехийн бизнес уулзалт боллоо
10 мин өмнө 1
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
12 мин өмнө 33
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт хөвсгөл аймагт эхэлж байна
16 мин өмнө 0
Монгол, Австралийн хамтын ажиллагааг уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөжүүлнэ
19 мин өмнө 0
Нийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмлээ
34 мин өмнө 34
Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
50 мин өмнө 2
Монгол, Америкийн аврагчдын хамтарсан хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн сургууль боллоо
1 цагийн өмнө 2
Канад улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
1 цагийн өмнө 35
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой
1 цагийн өмнө 39
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
1 цагийн өмнө 2
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
2026-09-24 31
Анхны Диплодокус байж болох үлэг гүрвэлийн олдворыг Испаниас илрүүлжээ
2026-09-24 52
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-09-24 73
Аймаг бүрийн онцлог, боломжид тулгуурлан эдийн засгийн тусгай бүс байгуулах боломжийг судалж байна
2026-09-24 14
Уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ИБУИНХУ-ын элчин сайд Эдвин Самуэлтэй санал солилцлоо
2026-09-24 50
OpenAI-ийн AI агент Австралийн төрийн системд зөвшөөрөлгүй нэвтэрч шуугиан дэгдээв
2026-09-24 51
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг 33 хувиар өсжээ
2026-09-24 49
Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
2026-09-24 20
Бизнесийн орчныг хөнгөвчлөх, зөвшөөрлийн шинэчлэлийг эрчимжүүлэхээр тогтлоо
2026-09-24 24
Интерполоор эрэн сурвалжилж байсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа
2026-09-24 47
1 / 1