2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2026 оны 10-р сарын 01-ний 09:00 цагт эхэлж, 2026 оны 11-р сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлhttps://eyesh.eec.mn/цахим хуудсаар явагдана.
Шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
-Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/
-3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/
-Элсэлтийн шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.
-Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20 000 төгрөг байна.
-Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
-Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
Одоогоор сэтгэгдэл алга.