2026.09.14 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
Арьс, ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Арьс шир-Баялаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн суманд арьс, шир худалдан авах, анхан шатны тордолт хийх цэгийг байгуулжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат энэхүү түүхий эдийн цэгийн үйл ажиллагаатай танилцаж, Хөдөө аж ахуйн бирж болон арьс, ширний үйлдвэрүүдийн төлөөллийн санал бодлыг сонслоо.

Энэхүү түүхий эд авах цэгийн хувьд малчид, аж ахуйн нэгжүүд хэрэгцээлсэн малынхаа арьс, ширийг хүлээн авах цэгт шууд тушаах, газар дээр нь анхан шатны тордолт хийх, улмаар боловсруулах үйлдвэрт дундын зуучлагчгүйгээр нийлүүлэх боломж бүрдэж байгаагаараа онцлогтой.

“Арьс шир-Баялаг” хөтөлбөрийн хүрээнд Хөдөө аж ахуйн бирж арьс ширний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, малчид, иргэдээс ирүүлж буй арьс ширний гэмтлийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх, түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх талаар зөвлөгөө өгч, чанар, стандартыг газар дээр нь шалгаж, тогтоож байна.

Зүүн бүсийн хэмжээнд 2025 онд 150 мянга орчим үхрийн арьс бэлтгэн нийлүүлжээ. Үүнээс Хэнтий аймгаас 47 мянга, Дорнод аймгаас 57 мянга, Сүхбаатар аймгаас 51 мянган бодын арьс, шир тус тус бэлтгэсэн гэх дүн бий.

Харин дулааны улиралд арьс, шир бэлтгэн нийлүүлэх хүндрэлтэй байдаг учир жилд олон сая арьс, нэхий үнэгүйдэн, хаягдал болсоор иржээ. “Арьс шир-Баялаг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ байдал өөрчлөгдөж байна. Одоогийн байдлаар арьс шир боловсруулах үйлдвэрүүд Дорнод аймгаас 1793, Сүхбаатар аймгаас 605, Хэнтий аймгаас 800 үхрийн шир, Хөвсгөл аймгаас 4,000, Архангай аймгаас 3000 хонины нэхий тус тус Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан аваад байна.

Өөрөөр хэлбэл, эхний ээлжид дээрх Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймгуудад малчдаас арьс шир худалдан авч, анхан шатны боловсруулалт хийн биржийн арилжаагаар дамжин үйлдвэрлэгчдэд хүрч байгаа юм.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг 20 саяар худалдаж авна гэж, иргэдээс урьдчилгаа мөнгө авч залилжээ
17 мин өмнө 1
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
21 мин өмнө 1
Арьс, ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
26 мин өмнө 4
Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна
39 мин өмнө 33
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
1 цагийн өмнө 4
Уулын ангийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл, техник хангамжийг сайжруулна
2 цагийн өмнө 4
Өнөөдөр 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй
2 цагийн өмнө 39
Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар анги цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа
2 цагийн өмнө 40
Эрх мэдлийн төлөөх тэмцэл энгийн иргэдийн амьдралыг хэрхэн сүйрүүлдэг вэ
2026-09-11 85
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
2026-09-11 35
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-09-11 59
Ахмад настны эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, гамшиг ослын үед өөрийгөө хамгаалах мэдлэг олгох сургалт боллоо
2026-09-11 78
АНУ-ын эмч нар цахилгаан тамхийг тамхинаас гарах сонголтын эмчилгээнд багтаах тухай зөвлөмж гаргажээ.
2026-09-11 70
“МАХ 20 МЯНГА БОЛСОН” ГЭХ САЙДЫН МЭДЭЭЛЭЛ БӨӨНИЙ ҮНЭ БАЙВ УУ?
2026-09-11 77
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
2026-09-11 32
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 72
Цахим болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-09-11 42
Мөрдөгчийн бие даасан хараат бус байдал, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
2026-09-11 34
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
2026-09-11 33
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов
2026-09-11 26
1 / 1