2026.11.07 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”-д зааснаар яллагдагчаар татагдсан 260 хүнд холдогдох 182 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан 20 хүнд холбогдох 14 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд 7 хүнд холбогдох 5 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүллээ. Шүүхээс 5 хүнд 1-9 жилийн хугацаагаар хорих ял, 2 хүнд 1-ээс 1 жил, 353 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ. 

Хэргийн талаар тоймлон хүргэвэл:

- Т.Х нь 2025 оны 2 дугаар сарын 17-ны шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol)-ын агууламжтай, 4 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар мөн өдрөө орон байранд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Т.Х-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар оршин суух нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 353 хоногийг нэмж, нийт хугацааг 1 жил, 353 хоногоор тогтоож шийдвэрлэсэн.

- А.Б нь 2025 оны 11 дүгээр сард Төв аймгийн нутаг дэвсгэрээс нийт 1,260.2 грамм цэвэр жинтэй, дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай, олсны ургамал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд орон байранд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс А.Б- хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2,4 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

- Р.А нь 2026 оны 4 дүгээр сарын 06-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай, 30.2 грамм жинтэй олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд орон байранд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Р.А-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

- С.Б, Р.М нар нь бүлэглэн Бүгд Найрамдах Турк улсаас "мөс" гэх хэрэглээний нэршилтэй, метамфетамины (methamphetamine) агууламжтай, 44.8 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдаар дамжуулан захиалж, худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд амины орон сууцанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс С.Б, Р.М нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус 4 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

- У.А нь Бүгд Найрамдах Турк Улсад байхдаа “мөс” гэх хэрэглээний нэршилтэй метамфетамины (мethamphetamine)-ийн агууламжтай, 31 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын иргэдэд худалдан борлуулж, 2024 оны 10 дугаар сарын 18 болон 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан;

Г.А нь У.А-ийн дээрх гэмт хэрэгт нь дэмжлэг үзүүлж хамтран оролцсон, мөн дангаараа 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “мөс” гэх хэрэглээний нэршилтэй метамфетамин (мethamphetamine) болон фентермин (phentermine)-ийн агууламжтай, 0.4 грамм жинтэй хориглосон сэтгэцэд бодисыг хууль бусаар олж авч, өөрийн биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс У.А, Г.А нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн, мөн нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, У.А-д нийт 8 жилийн хугацаагаар хорих ял, Г.А-д нийт 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Иргэн таны эрх зүйн мэдлэгт :

Монгол Улсад хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах, хадгалахыг Эрүүгийн хуулиар хориглодог.

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл харах

Сэтгэгдэл 0
0/1000
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 78
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 76
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 33
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 37
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 117
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 35
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 30
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 67
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 71
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 37
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 68
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 80
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 70
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 48
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 72
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 70
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 40
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 41
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
2026-11-06 36
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
2026-11-06 72
1 / 1